ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАРТ 2019 ОНЫ 2 ДУГААР УЛИРЛЫН БАЙДЛААР ИРГЭДЭЭС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ХҮСЭЛТИЙН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЙЛАН

2019-07-05

ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАРТ 2019 ОНЫ 2
ДУГААР УЛИРЛЫН БАЙДЛААР ИРГЭДЭЭС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ИРҮҮЛСЭН
ӨРГӨДӨЛ, ХҮСЭЛТИЙН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЙЛАН


Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт иргэдээсирүүлсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэхдээ “Иргэдээс төрийн байгууллага, албантушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай” хууль, Засгийн Газрын2005 оны 67 дугаар тогтоол, “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”,“Иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг сайжруулах арга хэмжээний тухай”аймгийн Засаг даргын 2009 оны 1 дүгээр албан даалгавар, “Иргэдээс Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт, албан тушаалтанд гаргасан өргөдөл,гомдлыг хүлээн авах шийдвэрлэх журам” Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/07 дугаартушаалыг удирдлага болгон ажиллаж байна.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны 04 сарын 06-ны өдрийн А/103 дугаар Программ хангамж ашиглах тухай тушаалыг хэрэгжүүлэн байгууллагын удирдлагын системийн “Эйбл” программ хангамжийг байгууллагын дотоод үйлажиллагаанд нэвтрүүлж мөн аймгийн Засаг даргын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд мэдээллийн
технологийг ашиглан байгууллагуудыг холбох и-оффис системийг 04 дүгээр сарын 30-ны өдрөөс нэвтрүүлэн, байгууллагын албан хэрэг
хөтлөлтөд ашиглан ажиллаж байна. 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар тус газарт өссөн дүнгээр нийт 1259 өргөдөл гомдол ирснээс 1250 хүсэлт, 4 гомдол, 1 санал, 4 талархал иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах 70353511 дугаарын утсанд 21 өргөдөл мөн газар өмчлөх эрхээ баталгаажуулах, кадастрын зураглал хийлгэх, газар өмчлөх эрхээ шилжүүлэх, хамтран өмчлөгчөөс хасагдах, шинээр газар өмчлөх, эзэмших, ашиглахад бүрдүүлэх материалын талаар болон барилга, хот байгуулалтын чиглэлээр давхардсан тоогоор 159 иргэн биечлэн ирж сонирхсон асуултдаа хариу авсан байна. Монгол Улсын 2013 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтын XXI.1.57-д тусгагдсан “Газрын кадастрын мэдээллийн сан”-г солбицлыг нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх ажлын хүрээнд
“Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийг нэвтрүүлэх, хөгжүүлэх” гэрээт ажлыг 2017 оны 05 дугаар сарын 10-наас эхлэн улсын хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж авахыг хүссэн иргэдийн хүсэлтийг тус програмд бүртгэсэн болно. Шийдвэрлэх хуулийн хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн 88, шийдвэрлэх хуулийн хугацаа нь дуусах болоогүй 60 өргөдлийг газар дээр нь очиж шалгах, хэмжилт тодруулалт, бичиг баримтын бүрдэл шалгах зэрэг шалтгаанаар хүлээгдэж байгаа болно. 2019 оны 06 сарын 20-ны өдрийн байдлаар өргөдөл, хүсэлтийн шийдвэрлэлт 88.2%-тай байна.

--оо0оо--

 

Санал асуулга

Орхон аймагт газар өмчлөлийг цахим хэлбэрээр явуулахыг дэмжиж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР