НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР

2017-10-27

НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР

 

            Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 357 дугаар тогтоолоор “Хьюндай старекс” маркын автомашиныг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэв.

            1.Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга

“Хьюндай старекс” маркийн микробус нь ГХБХБГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, 2004 онд Солонгос улсад үйлдвэрлэсэн, 2011 онд ашиглалтад орсон, 2500-хөдөлгүүрийн багтаамжтай, KMJWWH7HP4U611808 арлын дугаартай, 01214137 тоот улсын бүртгэлийн дугаартай, саарал өнгийн 12 хүний суудалтай автомашиныг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдана.

2.Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл

Дуудлагын худалдаа болох хугацаа

2017 оны 11 дугаар сарын 30-ны өдрийн

10 цаг 30 минут

Дуудлагын худалдаа болох газар

Захиргааны 4-р байр ГХБХБГ-ын хурлын зааланд

Худалдах доод үнэ

“Хьюндай старекс” маркийн микробусын худалдах доод үнэ 1,100,000 /нэг сая нэг зуун мянган/ төгрөг

Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ

Худалдах доод үнийн 25 хувь буюу 275,000 /хоёр зуун далан таван мянган/ төгрөг

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл

Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

Дэнчинг байршуулах данс

Хүлээн авагч байгууллага: ГХБХБГазар

Дансны дугаар:100210029002

Дансны нэр: Орлогын данс

 

3.Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 09 цаг хүртэл 102 өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх /хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ/-ний хуулбар зэрэг баримтаас бүрдэнэ.

4.Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах

Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар дээр очиж үзэж болох бөгөөд дуудлагын худалдааны журам, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг ГХБХБГ-ын 70352609, 70357917 утсаар авна уу.

Хаяг: Уурхайчин баг, Захиргааны 4-р байр Холбогдох утасны дугаар: 70352609, 70357917

 

ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР

 

 

Санал асуулга

Орхон аймагт газар өмчлөлийг цахим хэлбэрээр явуулахыг дэмжиж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР