АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАТЛУТ “ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН”-ИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ ТАНИЛЦЛАА

2019-10-01

Аймгийн Засаг дарга Д.Батлут “Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн”-ийн бүтээн байгуулалттай танилцлаа. 

      “Цэцэрлэгт хүрээлэн”-ийн бүтээн байгуулалт хэвийн үргэлжилж байгаа боловч хэд хэдэн хүндрэл гараад байсан юм. Тодруулбал, инженерийн байгуулам болох цэвэр, бохирын усны холболт, ус зайлуулах  хоолой, хөл бөмбөгийн талбайн хашааг зориулалтын бус тороор хийсэн зэрэг асуудал үүсээд байжээ.
      Иймд аймгийн Засаг дарга Д.Батлут эдгээртэй танилцах үеэрээ хариуцсан албан тушаалтнууд, зураг төсөв боловсруулсан мэргэжилтэн, ажил гүйцэтгэгч компаниудыг байлцуулж газар дээр нь асуудлыг шийдсэн юм.
     “Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн”-г байгуулах ажилд 2018 онд 2,6 тэрбум, 2019 онд 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн.
     
Одоогоор  гадна хашаа, хөл бөмбөгийн талбай, гүйлтийн зам, явган хүний болон дугуйн зам, захиргаа аж ахуйн барилга,  усан оргилуур, гадаргуугийн ус зайлуулах сувгийн ажил хийгдэж байна. Удахгүй тус хүрээлэнгийн авто зогсоолыг төв замтай холбох, төв хаалга, экстрем спортын болон гар бөмбөгийн талбайн ажил эхэлнэ.  Дээрх ажлын дийлэнхийг манай аймаг, орон нутгийн компаниуд гүйцэтгэж байгаа нь онцлог аж. 
       Дэлхийн том хотуудын паркуудтай ижил буюу орчин үеийн тоглоомууд, тохижилттойгоор сүндэрлэх “Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн”-ийн бүтээн байгуулалтыг 2020 онд багтаан бүрэн дуусгахаар ажиллаж байна. 
Санал асуулга

Орхон аймагт газар өмчлөлийг цахим хэлбэрээр явуулахыг дэмжиж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР