7 ХОНОГИЙН АЖЛЫН МЭДЭЭ

2019-09-30

ОРХОН АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН
ГАЗРЫН 2019 ОНЫ 09 САРЫН 23-С 27-НЫ ӨДРҮҮДЭД ХИЙСЭН ЦАХИМ АЖЛЫН СУДАЛГАА


  • Өссөн дүнгээр газар эзэмшигч 186иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай 621157006 төгрөгийн газрын төлбөрийн акт үйлдлээ.
  • Өнөөдрийн байдлаар газрын төлбөрөөс 11958748448 төгрөгийн орлого орон нутгийн төсөвт орсон байна. Орлогын тайланг гаргаж байна.
  • Зурган мэдээлэл авахыг хүссэн 38 иргэн, аж ахуйн нэгжид кадастрын мэдээллийн сангийн зургаар үйлчилсэн.
  • 5 иргэнд газар өмчлүүлсэн захирамжийг олгон УБХ-т бүртгүүлж гэрчилгээ авах талаар зөвлөгөө өгсөн.
  • 5 иргэнд хянан баталгааны дүгнэлт олгосон.
  • Бусад орон нутагт газар өмчилж авах хүсэлтэй 2 иргэнд лавлагаагаар үйлчилсэн.
  • Энэ 7 хоногт  48 иргэнд үйлчилгээ үзүүллээ
  • Газрын биржийн цахим систем болох MLE.mn сайтад Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн газраа худалдсан 8 ш, үйлдвэрлэлийн газрын 1 ш, орон сууцны-2 зах зээлийн үнийн мэдээг бүртгээд байна.
  • Газрын тухай хууль тогтоомжид нийцүүлэн газар эзэмших эрхийн гэрчилгээ барьцаалахыг хүссэн  2  харьяалах банкинд албан бичгээр зөвшөөрөл олгож, 10 иргэн, аж нэгжийн барьцааны гэрээг Газрын биржийн цахим системд бүртгэв.
  • Кадастрын мэдээллийн сангаас 8 иргэн аж ахуйн нэгж байгууллагад  зурган мэдээллээр үйлчилсэн.
  • Газар эзэмших эрхээ баталгаажуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлж авсан, газрын эзэмших эрхийн гэрчилгээгээ шинэчлүүлэх хүсэлт гаргасан 3 иргэн, 2 аж ахуйн нэгжийн нэгж талбарын хувийн хэргийг цахимжуулан дундын мэдээллийн санд оруулж газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олгоод байна.
  • 2015  онд шинээр үүсэн 42 нэгж талбарын мэдээллийг Газрын кадастрын мэдээллийн санд оруулж нөхөн бүрдүүлэлт хийлээ.
  • Аймгийн Хот байгуулалт, барилга, газар зохион байгуулалтын техникийн зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу Эдэлбэр газрын хэмжээ өөрчлөх -5 захирамжийн төслийг бэлтгэн ЗДТГазарт хүргүүлсэн.
  • Мэргэжилтнүүдэд 49 хувийн хэргийг түр олгон ажилласан.
  • 16 иргэний 64 МВ  материалыг цахимжуулсан.
  • 38 иргэний хувийн хэрэгт баяжилт хийсэн.
  • 2009 оны ажлын байрны тодорхойлолт 1, 2 дэвтэр , 2014 оны ажлын байрны тодорхойлолт зэрэг 55,6МВ баримтуудыг цахимжуулсан. 
  • 2006-2016 оны газар эзэмшүүлэх  захирамж, 2009-2015 оны газрын даргын тушаал,  2005-2011 оны ГНС тайлан зэрэг 1GB JPG файлуудыг PDF файл болгон ArchivPro программд бүртгэсэн
  • Барилга ашиглалтад хүлээлгэн өгөх хүсэлтийн дагуу  2 объект дээр улсын комисс ажиллуулахаар зохион байгуулж ажиллуулсан.
  • Шинээр барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх хүсэлтийн дагуу материалыг судалж  4-н аж ахуй нэгжид гэрчилгээ олгосон.
  • 2 аж  ахуй нэгжийн зураг төслийн тусгай зөвшөөрөл шинээр авах хүсэлтийн дагуу судалж, материалын иж бүрдлийг хангуулж байна.
  • Шинээр баригдаж буй Жаргалант сумын 100 ортой  сургуулийн дотуур байрын өргөтгөлийн барилгад ажил  эхлүүлэх зөвшөөрөл олгож,  захиалагчийн хяналт хэрэгжүүлсэн.
  • 16 дугаар сургуулийн спорт заалны ажилд захиалагчийн хяналт хэрэгжүүлсэн.
  • Лабораторид 10-н аж ахуй нэгжийн (явган замын 1, хөөсөн полисролийн 1, улаан тоосгоны1, дүүрэгч материалын 2, бетон хийцийн цутгалтын 123ш) дээжийг хүлээн авч шинжилгээнд хамруулж 24 дүгнэлтийг гаргаж зөвлөгөө зөвлөмжөөр хангаж ажилласан.
  • Хот байгуулалтын кадастрын нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжийн мэдээллийг Эрүүл мэндийн газраас авахаар болсон.
  • Уртын гол, Яргуйт багийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 2 айлын хашааны газрыг тулгалт хийж өгсөн.
  • Хот байгуулалт, газар зохион байгуулалт, барилга, дэд бүтцийн техникийн зөвлөлийн хурлын материалын жагсаалтыг ХОХБТХэлтэст хүргүүлэхээр бэлтгэж байна.
  • Барилга, байгууламжийн байршлын схем, архитектур төлөвлөлтийн даалгавар тус тус 1 боловсруулан хүргүүлсэн.
  • 4 дугаар сургуулийн “Урлаг заал засварлах ажил”-ын Улсын комисс ажилласан.
  • Баян-Өндөр сумын гэр хороололд шинээр үерийн хамгаалалтын далан, барих байгууламж, ус дулаан хангамжийн түгээх системийг өргөтгөх ажлын хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр “Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал” төслийг хэрэгжүүлэх, ТЭЗҮ боловсруулах ажлын зөвлөх үйлчилгээний байгууллагын хуралд сууж, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаар мэргэжилтэн Г.Буянхүүтэй хамт мэдээлэл өгсөн.
Санал асуулга

Орхон аймагт газар өмчлөлийг цахим хэлбэрээр явуулахыг дэмжиж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР