7 ХОНОГИЙН АЖЛЫН МЭДЭЭ

2019-09-23

ОРХОН АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН 
ГАЗРЫН 2019 ОНЫ 09 САРЫН 16-С 20-НЫ ӨДРҮҮДЭД ХИЙСЭН ЦАХИМ АЖЛЫН СУДАЛГАА


  • 2 иргэнд газар өмчлүүлсэн захирамжийг олгон УБХ-т бүртгүүлж гэрчилгээ авах талаар зөвлөгөө өгсөн.
  • 2 иргэнд хянан баталгааны дүгнэлт олгосон.
  • Бусад орон нутагт газар өмчилж авах хүсэлтэй 1 иргэнд лавлагаагаар үйлчилсэн.
  • Зурган мэдээлэл авахыг хүссэн 30 иргэн, аж ахуйн нэгжид кадастрын мэдээллийн сангийн зургаар үйлчилсэн.
  • Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн газраа худалдсан 6 ш, худалдаа үйлчилгээний газрын 1 ш, орон сууцны-1 зах зээлийн үнийн мэдээг Газрын цахим биржид бүртгээд байна.
  • Газрын тухай хууль тогтоомжид нийцүүлэн газар эзэмших эрхийн гэрчилгээ барьцаалахыг хүссэн  5  харъяалах банкинд албан   бичгээр зөвшөөрөл олгож, 6 иргэн, аж нэгжийн барьцааны гэрээг Газрын биржийн цахим системд бүртгэв.
  • Кадастрын мэдээллийн сангаас 10 иргэн аж ахуйн нэгж байгууллагад  зурган мэдээллээр үйлчилсэн.
  • Газар эзэмших эрхээ баталгаажуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлж авсан, газрын эзэмших эрхийн гэрчилгээгээ   шинэчлүүлэх хүсэлт гаргасан 4 иргэн, 1 аж ахуйн нэгжийн нэгж талбарын хувийн хэргийг цахимжуулан дундын мэдээллийн санд оруулж газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олгоод байна.
  • СОВ ХХК-нд аймгийн Засаг даргын 2015 оны А/325 дугаар захирамжаар Баян-Өндөр сумын Говил баг, Илгээлтэд байрлах орон сууцны зориулалттай 3000 м.кв эзэмшүүлсэн шийдвэрийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дэх  хэсэгт заасныг үндэслэн аймгийн Засаг даргын 2019 оны А/627 дугаар захирамжаар хүчингүй болгосныг газар эзэмшигчид албан ёсоор хүргүүлсэн.
  • Жаргалант суманд зуслангийн зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргасан 22, өвөлжөөний зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргасан 6, газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх хүсэлт гаргасан 5, эзэмшиж буй хашааны газраа өмчлөхийг хүссэн 15 иргэний материалуудыг тум тум судлаж үзэн сумын Засаг даргын Захирамжийн төсөл бэлтгэн батлууллаа. Мөн 2020 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг Засаг даргын захирамжаар байгуулагдлаа.
  • Аймгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй технологийн уур гаргагч уурын зуухны байршилд өөрчлөлт оруулан байршлын схем зураг гаргаж холбогдох газруудаар батлууллаа.
  • 3 аж ахуй нэгжийн 8 нэгж талбар, 4 иргэний мэдээллийг улсын бүртгэлийн хэлтэсрүү илгээлээ. Улсын бүртгэлд бүртгэгдэж дугаар олгогдсон 4 иргэн 1 аж ахуйн нэгжид шинээр гэрчилгээ бичиж гэрээ байгуулав
  • Мэргэжилтнүүдэд 18 хувийн хэрэг, 4 баримт бичгийг түр олгон ажилласан.
  • 27 иргэний 72.82 МВ  материалыг цахимжуулсан.
  • 95 иргэний хувийн хэрэгт баяжилт хийсэн.
  • 2008 оны Дээд газраас ирсэн тогтоол шийдвэр заавар зөвлөмж, 2010 оны Тогтоол шийдвэрийн биелэлт зэрэг 451.56 МВ баримтуудыг цахимжуулсан. 2015, 2017, 2018 оны газар эзэмшүүлэх захирамжуудыг Архивын программд бүртгэв 
  • 2018 оны дэд хөтөлбөрүүдийн биелэлт, төлөвлөгөөний биелэлт зэрэг 198 хуудас бүхий 29-н тайланг товъёоглож архивт бүртгэв. 
  • Эзэмшиж байгаа  хашааны газраа өмчилж авахыг хүссэн нийт 5 иргэний материалыг хүлээн авсан. Баян-Өндөр сумын Засаг даргын захирамжаар газар эзэмшсэн 1 иргэнд газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж, гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгэсэн. Газар эзэмшихийг хүссэн 15 иргэний өргөдөл хүлээн авсан. 22 иргэний газрыг үзсэн. 2014-2019 оны газрын төлбөрийн тайланг батлагдсан маягтын дагуу хийж байна
  • 9-н аж ахуй нэгжийн 19 дүгнэлтийг гаргаж тайлбар өгсөн.
  • 4-н аж ахуй нэгжийн ажил эхлүүлэх үргэлжлүүлэх хүсэлтийн дагуу судалж гэрчилгээ олгосон.
  • 1 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн  материалыг судалж байна.
  • 4-н аж ахуй нэгжийн Барилга ашиглалтанд хүлээлгэн өгөх хүсэлтийн дагуу  холбогдох материалыг судалж, бүрдлийг хангуулж байна.
  • Аймаг, хотуудын Барилгын материалын үйлдвэрлэл, түгээмэл тархацтай ашигт малтмалын орд газар эзэмшигч үйлдвэрлэлийн байршлын зураг хийгдэж байгаатай холбоотойгоор  БХТ-тэй хамтран  нарийвчилсан судалгааг хийж байна. 
  • Ашиглалтанд хүлээн авсан 1 барилгын холбогдох материалын иж бүрдлийг хангуулж , биелэлтэнд хяналт тавьж байна.
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа 2 ажилд захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж тайлбар гаргаж өгсөн.
  • Мастер инженеринг" ХХК-ны бетон шооны М-250 марктай, 14 хоногтой-2 дээж, М-250 марктай 28 хоногтой-1 дээж,
  • “Тех монтаж”ХХК-ны бетон шооны М-150 марктай, 28 хоногтой-1 дээж,
  • “Шинэ Эрдэнэт констракшн”ХХК-ны бетон шооны М-200 марктай, 14 хоногтой-1 дээж, 
  • “Отгон тэнгэр оргил”ХХК-ны  угаасан элс /0-5мм/-1 дээж,  Хайрга /10-20мм/-1 дээж, 
  • “ОТК”ХХК-ны бетон шооны М-200 марктай 28 хоногтой-3 дээж, М-300 марктай 28 хоногтой-1 дээж, М-400 марктай 28 хоногтой-1 дээж, М-250 марктай 28 хоногтой-3 дээж, 
  • “Огторгуйн Урсгал”ХХК-ны бетон шооны М-350 марктай 14 хоногтой-2 дээж, М-350 марктай 28 хоногтой-1 дээж, 
  • “Шинжүү”ХХК-ны бетон шооны М-150 марктай 14 хоногтой -1 дээж, М-250 марктай 28 хоногтой -1 дээж, М-250 марктай 7 хоногтой-1 дээжинд шинжилгээг хийж, сорилтын үр дүнг боловсруулав.
  • Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөний дагуу “Их шүтээн цогцолбор”, 1А дугаар хороолол, соёл амралтын “Эрдэнэт цогцолбор”, “Хөгжимт драмын театр”, “Эрдэнэт хотын музей”-н самбарын загвар хийх мэдээллийг цуглуулсан.  
Санал асуулга

Орхон аймагт газар өмчлөлийг цахим хэлбэрээр явуулахыг дэмжиж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР