7 ХОНОГИЙН АЖЛЫН МЭДЭЭ

2019-08-19

ОРХОН АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН
ГАЗРЫН 2019 ОНЫ 08 САРЫН 12-С 16-НЫ ӨДРҮҮДЭД ХИЙСЭН ЦАХИМ АЖЛЫН СУДАЛГАА

  • 2 иргэн, 3 аж ахуйн нэгжтэй газрын төлбөрийн акт үйлдлээ.
  • Газар эзэмших эрхээ баталгаажуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлж авсан, газрын эзэмших эрхийн гэрчилгээгээ шинэчлүүлэх хүсэлт гаргасан 5 иргэн, 6 аж ахуйн нэгжийн нэгж талбарын хувийн хэргийг цахимжуулан дундын мэдээллийн санд оруулж газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олгоод байна.
  • Газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад барьцаалахыг хүссэн 4 аж ахуйн нэгж, 3 иргэний өргөдөл хүсэлтийг хүлээн авч барьцааны гэрээг бүртгээд байна.
  • 8 иргэнд газар өмчлүүлсэн захирамжийг олгон УБХ-т бүртгүүлж гэрчилгээ авах талаар зөвлөгөө өгсөн.
  • 8 иргэнд хянан баталгааны дүгнэлт олгосон.
  • Бусад орон нутагт газар өмчилж авах хүсэлтэй 1 иргэнд лавлагаагаар үйлчилсэн.
  • Зурган мэдээлэл авахыг хүссэн 35 иргэн, аж ахуйн нэгжид кадастрын мэдээллийн сангийн зургаар үйлчилсэн.
  • Хүн ам орон сууцны тооллогын ажлын хүрээнд Баян-Өндөр, Жаргалант сумын 23 багийн хаягийн зургийг А0 (120x90 см) хэмжээтэйгээр 26 хувь хэвлэж, мөн Орхон  аймгийн хаягийн атлас 23 ширхэгийг  статистикийн хэлтэст хүлээлгэн өгсөн.
  • 23 иргэний кадастрын хэмжилтийг зургийг хянан баталгаажуулсан
  • 18 иргэнд шинээр хаяг олгосон
  • “Сонгинотамир ”ХХК -н гүйцэтгэсэн “Хүүхэд залуучуудын театраас “Жүр үр” ХХК хүртэлх явган замын засвар шинэчлэлт ” –н   ажлын гүйцэтгэлийн зургийг БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН КАДАСТРЫН МЭДЭЭЛЛИЙН САН” -д бүртгэсэн
  • Албаны хэрэгцээнд Мэргэжилтнүүдэд 7 хувийн хэргийг түр олгон ажилласан.
  • 2 иргэний 5,56  МВ  хувийн хэрэгийн материалыг цахимжуулсан.
  • “Шилэн Цамхаг”ХХК-ны бетон шооны М-250 маркийн 28 хоногтой-12 дээж М-200 марктай 28 хоногтой-6 дээж, М-150 марктай 28 хонготой-2 дээж, М-300 марктай 28 хоногтой-1 дээж,
  • “Хуримт Стар”ХХК-ны хөөсөн полистирол хавтан-2 дээж, “ОТК”ХХК-ны бетон шооны М-250 марктай 28 хоногтой -1 дээж, М-200 марктай 28 хоногтой-1 дээж, “Мастер Инженеринг”ХХК-ны М-250 марктай 7 хоногтой-2 дээж, М250 марктай 14 хоногтой-1 дээж, “Очир гүргэл”ХХК-ны бетон шооны М-200 марктай 14 хоногтой-1 дээж, “Ноён конкрит”ХХК-ны М-400 марктай 28 хоногтой-1 дээж, “Огторгуйн Урсгал”ХХК-ны бетон шооны М-350 7 хоногтой-1 дээж, “Заг инженеринг”ХХК-ны М-250 марктай 7 хоногтой-3 дээж, М-400 марктай 7 хоногтой дээжүүдэд шинжилгээ хийж, сорилтын үр дүнг боловсруулан олгосон.
  • “Шилэн Цамхаг”ХХК-ны дайрга/5-10,10-20, 20-40мм/ 3 дээжид шинжилгээ хийгдэж байна.
  • Дэлхийн банкны төслийн ажлын хүрээнд холбогдох мэдээллийг нягталж дахин явуулсан.
  • Үерийн хамгаалалтын сувгийн ажлын хэсгийн захирамжийн дагуу хуралдаж танилцуулга материалын зургийг бэлтгэж өгсөн.
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа Баянцагаан багийн үерийн сувгийн ажилд хяналтыг тавьсан.
  • Эрчим хүчний яам, Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа “Эрчим хүчний төсөл-2”-ийн хүрээнд Баян-Өндөр сумын цахилгаан түгээх сүлжээний шинэчлэлийн ажлын зураг төсөл боловсруулахад хотын батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд трасс зургийг давхцуулан шалгаж, тэмдэглэж файлыг гүйцэтгэгч компанид хүргүүлсэн.
  • Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн тайланг гүйцэтгэж Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт хүргүүлсэн.
Санал асуулга

Орхон аймагт газар өмчлөлийг цахим хэлбэрээр явуулахыг дэмжиж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР