7 ХОНОГИЙН АЖЛЫН МЭДЭЭ

2019-07-01

ОРХОН АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН
ГАЗРЫН 2019 ОНЫ 06 САРЫН 24-С 28-НЫ ӨДРҮҮДЭД ХИЙСЭН ЦАХИМ АЖЛЫН СУДАЛГАА

 

1. Өссөн дүнгээр газар эзэмшигч 159 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай 601207146 төгрөгийн газрын төлбөрийн акт үйлдлээ.

2. Газрын төлбөрийн  2019 оны  эхний хагас жилийн  тайланг    гаргаж  байна.

3. Газрын төлбөрийн нэхэмжлэлийг   аймгийн шүүх, гаалийн газар, Орхон АЗЗА зэрэг  7 байгууллагад хүргүүллээ.

4. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авах хүсэлт гаргасан 38 иргэний кадастрын зургийг шалгасан

5. Их хурдатгал”ХХК-ний Наран багт явган зам тавьсан гүйцэтгэлийн зургийг шалгаж, газрын мэдээллийн санд хүлээлгэн авсан.

6. Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГазрын хэмжилт зураглалын ажлыг хийж дуусган,            эзэмшил газрын жагсаалт гарган, зургийн      боловсруулалтын ажил хийж байна.

7. Баяр наадмын комиссын худалдаа үйлчилгээний зориулалтаар олгох талбайн зохион байгуулалтын зургийг хийж Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын газарт хүргүүлэн ажиллаа.

8. Газар эзэмших эрхээ баталгаажуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлж авсан,газрын эзэмших эрхийн гэрчилгээгээ  шинэчлүүлэх хүсэлт гаргасан 15 иргэн, 11 аж ахуйн нэгж, байгууллагын нэгж талбарын хувийн хэргийг цахимжуулан дундын  мэдээллийн   санд оруулж газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олгоод байна.

9. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн газраа худалдсан 2 ш, худалдаа үйлчилгээний газрын 2 ш, орон сууцны-2 зах зээлийн үнийн мэдээг Газрын цахим биржид бүртгээд байна.

10.  Газрын тухай хууль тогтоомжид нийцүүлэн газар эзэмших эрхийн гэрчилгээ барьцаалахыг хүссэн  5 аж ахуйн нэгжийн харъяалах банкинд албан бичгээр зөвшөөрөл олгож, 6 иргэн, аж нэгжийн барьцааны гэрээг Газрын биржийн цахим системд бүртгэв.

11. 2019 онд “Газрын тухай хууль”-ийн 35.3.4 дахь заалт, 58 дугаар зүйлийн 58.5, ” Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийх” журмын 3 дахь хэсэгт заасны дагуу захиалгат хянан баталгааг хийлгэх шаардлагатай 70 аж ахуйн нэгжид хамраах 82 нэгж талбарын судалгааг гаргаж  албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн

12. Кадастрын мэдээллийн сангаас 33 иргэн аж ахуйн нэгж байгууллагад  зурган мэдээллээр үйлчилсэн.

13. МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ, аймгийн Засаг даргын Барилга хот байгуулалтын сайдтай байгуулсан гэрээний өөрийн ажлын чиг үүрэгт хамаарах хэсгийн биелэлтийг тус тус гаргасан 

14. Эзэмшиж байгаа  хашааны газраа өмчилж авахыг хүссэн нийт 22 иргэний материалыг хүлээн авч, 8 иргэний нэгж талбарыг газар дээр нь очиж үзсэн.

15. Ланд менежер программ дээр 34 иргэний нэгж талбарын хувийн хэргийг шивж кадастрын зураг гарган ажилласан.

16. Баян-Өндөр сумын Засаг даргын захирамжаар газар эзэмшсэн 15 иргэнд газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж, гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгэсэн.

17. Мэргэжилтнүүдэд 35 хувийн хэрэг, 4  баримт бичгийг түр олгон ажилласан.          

18. 22 иргэний  материалыг цахимжуулсан.

19. 62 иргэний хувийн хэрэгт баяжилт хийсэн.

20. 2003-2005 Эрдэнэт үйлдвэр ХХК-тай холбоотой газрын төлбөрийн баримт,2005 оны Жаргалант, Баян-Өндөр сумын газрын хянан баталгааны ажлын тайлан 1-4 дэвтэр, нийт 800 хуудас  материалыг   цахимжуулсан.

21. Засгийн газрын гишүүн болон аймаг, нийслэлийн засаг даргын хооронд засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээний дөрөвдүгээр хавсралт Орхон аймагт 2019 онд хэрэгжүүлэх хөтөлбөр болон төслийн үр дүнг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний эхний хагас жилийн биелэлтийн тайлан гаргасан

22.  Аймгийн хэмжээнд ашиглалтад орсон барилга байгууламжийн нэгдсэн судалгааг БМ-19 маягтаар гаргаж Барилгын хөгжлийн төвд хүргүүлсэн.

23. Баянцагаан багийн ПДҮ хэсгийн 9 нэгж талбарын хэмжээг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гаргаж хүсэлт өргөн иргэдэд хүргүүлсэн.

24. Цагаанчулуут багийн “Ахуй үйлчилгээний төв”-ийн ажлын зураг, Согоот багийн “Мэргэжлийн хяналтын газрын барилга”-ын ажлын зургийг хянаж шалгасан.

26. Барилга байгууламжийн эх загвар зургийг батлах хүсэлтийн хяналтын хуудсыг боловсруулан 2 эх загвар зургийг маягтын дагуу шалгаж хяналтын хуудас өгсөн.

27. Яргуйт, Даваат, Уртын гол багийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар оруулах үүрэг даалгаврын биелэлт, танилцуулгыг бэлтгэж байна.

Санал асуулга

Орхон аймагт газар өмчлөлийг цахим хэлбэрээр явуулахыг дэмжиж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР