7 ХОНОГИЙН АЖЛЫН МЭДЭЭ

2019-06-24

ОРХОН АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН
ГАЗРЫН 2019 ОНЫ 06 САРЫН 17-С 21-НЫ ӨДРҮҮДЭД ХИЙСЭН ЦАХИМ АЖЛЫН СУДАЛГАА

  • Уулын баяжуулах Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГазрын ашиглалтын талбайд геодезийн хэмжилт хийж эзэмших эрхийн гэрчилгээ олгох ажил хийж байна.
  • Ардын хувьсгалын 98 жил, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар комиссын ажил хийж байна.
  • Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийн дагуу 5 газарт магадлан хэмжилт хийсэн
  • 10 иргэнд газар өмчлүүлсэн захирамжийг олгон УБХ-т бүртгүүлж гэрчилгээ авах талаар зөвлөгөө өгсөн.
  • 10 иргэнд хянан баталгааны дүгнэлт олгосон.
  • Бусад орон нутагт газар өмчилж авах хүсэлтэй 2 иргэнд лавлагаагаар үйлчилсэн.
  • Зурган мэдээлэл авахыг хүссэн 42 иргэн, аж ахуйн нэгжид кадастрын мэдээллийн сангийн зургаар үйлчилсэн.
  • Баян-Өндөр сумын Засаг даргын А/150 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Дэнж, Эрдэнэ , Бүрэнбүст багуудад дугуй засвар, авто засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж нийт 21 газруудад хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж 2 газрын үйл ажиллагааг зогсоож бусад газруудад холбогдох зөвлөмжүүдийг өгч ажилласан.
  • Газар эзэмших эрхээ баталгаажуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлж авсан,газрын эзэмших эрхийн гэрчилгээгээ шинэчлүүлэх хүсэлт гаргасан 5 иргэн, 2 аж ахуйн
  • Нэгж, байгууллагын нэгж талбарын хувийн хэргийг цахимжуулан дундын мэдээллийн санд оруулж газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олгоод байна..
  • Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн газраа худалдсан 6 ш, худалдаа үйлчилгээний газрын 2 ш, орон сууцны- 1 зах зээлийн үнийн мэдээг Газрын цахим биржид бүртгээд байна.
  • Газрын тухай хууль тогтоомжид нийцүүлэн газар эзэмших эрхийн гэрчилгээ барьцаалахыг хүссэн  3 аж ахуйн нэгжийн харъяалах банкинд албан бичгээр зөвшөөрөл олгож, 7 иргэн, аж нэгжийн барьцааны гэрээг Газрын биржийн цахим системд бүртгэв.
  • 2019 онд “Газрын тухай хууль”-ийн 35.3.4 дахь заалт, 58 дугаар зүйлийн 58.5, ” Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийх” журмын 3 дахь хэсэгт заасны дагуу захиалгат хянан баталгааг хийлгэх шаардлагатай 70 аж ахуйн нэгжид хамраах 82 нэгж талбарын судалгааг гаргасан.
  • Баян-Өндөр суманд эзэмшиж буй хашааны газраа өмчилж авахыг хүссэн нийт 15 иргэний материалыг хүлээн авч, 5 иргэний нэгж талбарыг газар дээр нь очиж үзсэн.
  • 2 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг Баян-Өндөр сумын Засаг даргын захирамжаар шилжүүлэн гэрчилгээг олгосон.
  • Ланд менежер программд 5 иргэний нэгж талбарын хувийн хэргийг бүртгэн кадастрын зураг гарган ажилласан.
  • УБЕГазарт газар эзэмших Э дугаар авахаар 10 иргэний өргөдлийг сканердаж явуулсан.
  • Газар эзэмшсэн 5 иргэний өргөдлийг сканердсан. Газар эзэмшүүлэхээр сумын Засаг даргын захирамжийн дагуу 10 иргэнд газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж, гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгэсэн.
  • Жаргалант суманд газар эзэмших эрхийн хугацаа дуусаж сунгах хүсэлт гаргасан 18 иргэнд Засаг даргын захирамж гарч холбогдох материалыг Улсын бүртгэлийн хэлтэсрүү илгээж дугаар авч гэрчилгээ бичиж гэрээ байгууллаа.
  • Жаргалант суманд гэр бүлийн хамтын хэрэгцээнд эзэмшиж буй газраа өмчилж авсан 9 иргэнд кадастрын мэдээллийн сангийн зурган мэдээллээр үйлчилж газрын хянан баталгааны дүгнэлтийг гаргаж улсын бүртгэлийн хэлтэсрүү илгээлээ.
  • ГЗБГЗЗГ-аас ирүүлсэн газар эзэмшигч ашиглагчдын газрын төлбөрт хамруулсан эсэх судалгааг гаргаж ГХБХБГ-ын мэргэжилтэнд хүргүүлэв.
  • Засаг даргын 2019 онд хэрэгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг гаргасан
  • “ИРГЭН ТӨВТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛ”-ИЙН хүрээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөний  биелэлтийг гаргасан
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх ажлын хүрээнд зохион байгуулсан дохионы хэлний сургалтад суусан.
  • Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлын 2 дугаар улирлын тайланг гарган аймгийн ЗДТГ-т хүргүүлэн ажиллаа.
  • 2019 оны Архивын хагас жилийн  ажлын тайланг гарган ГЗБГЗЗГ-т хүргүүлсэн
  • Мэргэжилтнүүдэд 170 хувийн хэргийн баримт бичгийг түр олгон ажилласан.
  • 7 иргэний 13.89МВ  материалыг цахимжуулсан.
  • 35 иргэний хувийн хэрэгт баяжилт хийсэн.
  • 2017, 2018 оны эзэмших 16.2МВ захирамжийг цахимжуулсан.
  • Архивын тухай хууль, Газрын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн дагуу архивын сан хөмрөгийг баяжуулах, цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг ханган ажиллаж байна.
  • Эрдэнэт-И оффис системээр иргэд аж нэгж байгууллагаас ирүүлсэн 12 өргөдөл, хүсэлт, 9 албан бичгийг шийдвэрлэн хариу өгөөд байна.
  • Хагас жилийн  ажлын тайлан бичсэн.
  • Лабораторид:

 “Ноён конкрит” бетон зуурамгийн үйлдвэрийн  Баянцагаан багийн үерийн далангийн хавтангийн цутгалт,  “Огторгуйн урсгал” ХХК-ий 13-н давхар орон сууцны барилгын 6-р давхрын цутгалт,  “ОТК” ХХК-ий бетон зуурамгийн үйлдвэрийн  “Хан Аттрибут” ХХК-ий гүйцэтгэж байгаа 16-р сургуулийн спорт заалын дээврийн цутгалт,  Булган аймгийн “Төмөр тросс” ХХК-ий орон сууцны барилгын шугаман суурийн цутгалт,  “ОТК” ХХК-ий М500 маркийн бетоны орцын туршилт,  “Конкрете бетон хийц” ХХК-ний  “Шархай төв” -ийн үйлчилгээний барилгын 4-р давхрын цутгалт, мөн М400, М450 маркийн бетоны орцын туршилт,  “ Зэвт цамхаг” ХХК-ий үйлдвэрлэсэн  явган замын хөтөч,  ЭКО хавтан, авто болон явган замын хавтангийн бетоны дээжүүд,  “Булган гэрэгэ” ХХК-ий гүйцэтгэсэн “Тод петролиум”  ШТС-ийн гадна зам тайлбайн цутгалт,  “Шилэн цамхаг” бетон зуурмагийн үйлдвэрийн ГОК  Гарден А2 блокийн суурийн цутгалт, М450, М500 маркийн бетоны орцын туршилт зэрэг  22 дээжийг хүлээн авч шинжилгээг хийсэн.

  • 9-н  аж ахуй нэгжийн 21 сорьцонд дүгнэлтийг гаргаж зөвлөгөө өгсөн.
  • 8 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын байршлын схем,11 дүгээр хорооллын А хэсгийн 10, А хэсгийн 64 тоотын байршлын схемийг боловсруулан хүргүүлсэн.
  • 7 дугаар хорооллын худалдаа үйлчилгээний барилга, 1, 11 дүгээр хорооллын А хэсгийн 64, “Билигт өргөө” ХХК-ий сургуулийн зориулалттай барилга, 8 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг гаргасан.
  • 2019 оны хагас жилийн ажлын тайлангийн биелэлтийг гаргасан.
  • Ажлын байрны санал асуулгын хуудсыг бүрэн гүйцэд бөглөж дотоод сүлжээнд байршуулсан. 
Санал асуулга

Орхон аймагт газар өмчлөлийг цахим хэлбэрээр явуулахыг дэмжиж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР