7 ХОНОГИЙН АЖЛЫН МЭДЭЭ

2019-06-17

ОРХОН АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН
ГАЗРЫН 2019 ОНЫ 06 САРЫН 10-С 14-НИЙ ӨДРҮҮДЭД ХИЙСЭН ЦАХИМ АЖЛЫН СУДАЛГАА

  • Өссөн дүнгээр газар эзэмшигч 148 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай 590395576 төгрөгийн газрын төлбөрийн акт үйлдлээ.
  • Газрын төлбөрийн  2013-2019 онуудын тайланг нэгтгэж  судалгаа гаргаж  дээд газартаа хүргүүлэв.
  • Газрын төлбөрийн нэхэмжлэлийг 5 байгууллагад хүргүүллээ.

 

  • “Уулын баяжуулах Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГазрын ашиглалтын хил хязгаарыг газар дээр хэмжилт, зураглал хийх ажил хийж байна.
  • Иргэдийн хашаа байшингийн 32 кадастрын зураглалыг шалгаж хүлээлгэн өгсөн.
  • “Хөх Тавилан”ХХК-ний Говил баг Баянцагааны аманд өвсний фонд, зуслангийн газрын цахилгааны дэд өртөө, шугам татсан
  • ажлын гүйцэтгэлийн зургийг шалгаж хүлээн авсан.

 

  • Газар эзэмших эрхээ баталгаажуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлж авсан, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ
  • шинэчлүүлэх хүсэлт гаргасан 5 иргэн, 2 аж ахуйн нэгжийн нэгж талбарын хувийн хэргийг цахимжуулан дундын мэдээллийн санд
  • оруулж газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олгоод байна.
  • Газрын төлбөрийн бүс шинэчлэн батлагдсантай холбоотойгоор газар эзэмших гэрээгээ шинэчлүүлэх хүсэлт гаргасан 3 иргэний
  • газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулаад байна.

 

  • 22 иргэнд газар өмчлүүлсэн захирамжийг олгон УБХ-т бүртгүүлж гэрчилгээ авах талаар зөвлөгөө өгсөн.
  • 22 иргэнд хянан баталгааны дүгнэлт олгосон.
  • Бусад орон нутагт газар өмчилж авах хүсэлтэй 1 иргэнд лавлагаагаар үйлчилсэн.
  • Зурган мэдээлэл авахыг хүссэн 45 иргэн, аж ахуйн нэгжид кадастрын мэдээллийн сангийн зургаар үйлчилсэн.

 

  • Баян-Өндөр сумын Засаг даргын А/150 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Дэнж, Эрдэнэ , Бүрэнбүст багуудад
  • дугуй засвар, авто засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж нийт 21 газруудад хяналт шалгалтын ажлыг зохион
  • байгуулж 2 газрын үйл ажиллагааг зогсоож бусад газруудад холбогдох зөвлөмжүүдийг өгч ажилласан.
  • Газар эзэмших эрхээ баталгаажуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлж авсан,газрын эзэмших эрхийн гэрчилгээгээ
  • шинэчлүүлэх хүсэлт гаргасан 3 иргэн, 2 аж ахуйн
  • нэгж, байгууллагын нэгж талбарын хувийн хэргийг цахимжуулан дундын мэдээллийн санд оруулж газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олгоод байна..
  • Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн газраа худалдсан 3 ш, худалдаа үйлчилгээний газрын 1 ш, орон сууцны- 4 зах зээлийн үнийн мэдээг Газрын цахим биржид бүртгээд байна.
  • Техникийн зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу Газрын зориулалт өөрчлөх-1, Нэгж талбар нэгтгэх-1 захирамжийн төслийг бэлтгэн ЗДТГазарт хүргүүлсэн.
  • Газрын тухай хууль тогтоомжид нийцүүлэн газар эзэмших эрхийн гэрчилгээ барьцаалахыг хүссэн  2 аж ахуйн нэгжийн харъяалах банкинд албан бичгээр зөвшөөрөл олгож, 6 иргэн, аж нэгжийн барьцааны гэрээг Газрын биржийн цахим системд бүртгэв.
  • 2019 онд “Газрын тухай хууль”-ийн 35.3.4 дахь заалт, 58 дугаар зүйлийн 58.5, ” Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийх” журмын 3 дахь хэсэгт заасны дагуу захиалгат хянан баталгааг хийлгэх шаардлагатай 70 аж нэгжид хамраах 82 нэгж талбарын судалгааг гаргасан.
  • Орхон аймгийн Төрийн Аудитаас хийж буй 2015-2018 онд хамаарах “Иргэн хуулийн этгээдэд газар олголтын байдал, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах шийдвэр, үйл ажиллагаа нь Газрын тухай хуульд нийцсэн эсэх” нийцлийн аудтын тайлантай танилцаж холбогдох тайлбар, саналыг албан тоотоор хүргүүлж ажилласан.
  • Эрдэнэт-И оффис системээр иргэд аж нэгж байгууллагаас ирүүлсэн 23 өргөдөл, хүсэлт , албан бичгийг шийдвэрлэн хариу өгөөд байна.
  • Баян-Өндөр суманд эзэмшиж буй  хашааны газраа өмчилж авахыг хүссэн нийт 9 иргэний материалыг хүлээн авч,
  • 6 иргэний нэгж талбарыг газар дээр нь очиж үзсэн.
  • Баян-Өндөр сумын Засаг даргын захирамжаар 48 иргэнд гэр бүлийн хэрэгцээний болон зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлсэн.

 

  • Жаргалант суманд кадастрын мэдээллийн сангийн зурган мэдээллээр 6 иргэн, газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах 12 иргэнд газар эзэмших эрхийн гэрээ байгуулжг гэрчилгээ олголоо.
  • Орхон аймгийн Төрийн аудитаас ирүүлсэн газрын тухай хуулийн нийцлийн аудитын зөвлөмж, албан шаардлагатай танилцаж хүлээж авлаа.
  • Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын шалгалтад хамрагдаж холбогдох материал судалгааг хүргүүлэв.
  • Хагас жилийн төлөвлөгөөний биелэлтүүд гаргаж байна.
  • Хүрэн булаг багт баригдаж байгаа 13-н давхар орон сууцны барилгын 6-р давхрын  бетоны цутгалтын  15 дээж, “ОТК” ХХК-ний М500 маркийн бетон зуурмагийн туршилтын 3-н дээж, “Хан Аттрибут” ХХК-ий гүйцэтгэж байгаа 16-р сургуулийн спортын заалны дээврийн цутгалтын  3 дээж, “Ноён конкрит” ХХК -ний Баянцагаан багийн үерийн далангийн хавтангийн цутгалтын 6 дээжийг шинжилгээнд хамруулж дүгнэлтийг гарган өгч зөвлөгөөг хүргэсэн.
  • “Ноён конкрит” бетон зуурмагийн үйлдвэрийн туршилт,  сорилтын  15 дээж, “Өсөх таван канстракшн” ХХК-ий бетоны 3 дээж, “Конкрете бетон хийц ” бетон зуурмагийн үйлдвэрийн 9 дээж, “Огторгуйн урсгал” ХХК-ний 13-н давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын бетоны 6 дээж,  “ОТК” ХХК-ий бетоны 6 дээжүүдийг хүлээн авч шинжилгээ хийгдэж байна.
  • Дархан хотын ШУТИС-дээр болох  “Бетоны чанарын асуудлууд” сэдэвт Олон улсын бетоны 18-р бага хуралд  бетон зуурмагийн үйлдвэрийн  4, лабораторийн 4 ажилтанг хамруулан оролцуулсан.
  • Москва 300 төслийн гадна инженерийн шугам сүлжээ, гадна авто замын барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосон.
  • Барилга усгралтын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн 4 иргэнд зөрчлөө арилгуулах албан шаардлага хүргүүлсэн.
  • Эрүүл мэндийг дэмжих төслийн хүрээнд баригдсан эмнэлгийн хог хаягдлын барилгын ашиглалтад оруулах хүсэлт, гүйцэтгэлийн материалын хянан үзэж хариу хүргүүлсэн.
  • Хот байгуулалт, газар зохион байгуулалт, барилга, дэд бүтцийн техникийн зөвлөлийн хурлын 28 материалыг бэлтгэж III хурлаар хэлэлцүүлсэн.
  • Иргэн Г.Гансүхийн худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын ажлын зураг төслийн хянаж бүрдлийг хангуулан зөвшилцсөн.

 

Санал асуулга

Орхон аймагт газар өмчлөлийг цахим хэлбэрээр явуулахыг дэмжиж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР