7 ХОНОГИЙН АЖЛЫН МЭДЭЭ

2019-06-10

ОРХОН АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН
ГАЗРЫН 2019 ОНЫ 06 САРЫН 03-С 07-НЫ ӨДРҮҮДЭД ХИЙСЭН ЦАХИМ АЖЛЫН СУДАЛГАА

  • Өссөн дүнгээр газар эзэмшигч 138 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай 572719416 төгрөгийн газрын төлбөрийн акт үйлдлээ.
  • Газрын төлбөрийн  2013-2019 онуудын тайланг нэгтгэж  судалгаа гаргаж байна.
  • Газрын төлбөрийн 5 дугаар сарын тайланг гаргав.
  • Эхний 5 сарын байдлаар 7372743348 төгрөгийн орлого орсон байна.

 

  • Газар эзэмших эрхээ баталгаажуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлж авсан, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шинэчлүүлэх хүсэлт гаргасан 6 иргэний нэгж талбарын хувийн хэргийг цахимжуулан дундын мэдээллийн санд оруулж газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олгоод байна.
  • Газрын төлбөрийн бүс шинэчлэн батлагдсантай холбоотойгоор газар эзэмших гэрээгээ шинэчлүүлэх хүсэлт гаргасан 5 иргэний газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулаад байна.
  • Газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэхийг хүссэн 6 иргэн, 1 аж ахуйн нэгжийн өргөдөл, хүсэлтийг хүлээн авч газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай Засаг даргын захирамжийн төсөл боловсруулан ХОХБТХ-т хүргүүлээд байна.
  • Уурхайчин багийн нутаг Тамир буудлын урд гаражийн зориулалтаар газар эзэмшиж буй 68 иргэний судалгааг гаргаад байна.
  • 11 иргэнд газар өмчлүүлсэн захирамжийг олгон УБХ-т бүртгүүлж гэрчилгээ авах талаар зөвлөгөө өгсөн.
  • 11 иргэнд хянан баталгааны дүгнэлт олгосон.
  • Бусад орон нутагт газар өмчилж авах хүсэлтэй 3 иргэнд лавлагаагаар үйлчилсэн.
  • Зурган мэдээлэл авахыг хүссэн 76 иргэн, аж ахуйн нэгжид кадастрын мэдээллийн сангийн зургаар үйлчилсэн.
  • Эзэмшиж байгаа хашааны газраа өмчилж авахыг хүссэн нийт 20 иргэний материалыг хүлээн авч, 17 иргэний нэгж талбарыг газар дээр нь очиж үзсэн.
  • УБЕ газарт Баян-Өндөр суманд газар эзэмших Э дугаар авахаар 24 иргэний өргөдөлийг скайнардаж явуулсан.

 

  • “Барилгын материалын чанарт тавих, лабораторийн хяналтыг өргөжүүлэх”  ЗГ-ын 308 дугаар хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг 2019 оны эхний хагас жилийн байдлаар гаргасан.
  • Барилгын лабораторийн эхний хагас жилийн  мониторинг үнэлгээ, үйл ажиллагааны  нэгдсэн тайлан бичсэн.
  • Барилгын лабораторийн хураамжийн төлбөр тооцоог хийж,  тооцоо нийлсэн.
  • Засгийн газрын  үйл ажиллагааны хөтөлбөрийн  холбогдох заалтын биелэлт гаргасан.
  • Орхон аймгийн засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хагас жилийн холбогдох заалтын биелэлтийг гаргасан.
  • 7-н аж ахуй нэгжийн лабораторийн шинжилгээний  12 дүгнэлтийг бичиж олгон  зөвлөгөөгөөр хангасан.
  • Баян-Өндөр сумын Согоот багт баригдах үйлчилгээний зориулалттай   барилгын,  материалын иж бүрдлийг  судалж,  ажил эхлүүлэх гэрчилгээ олгосон.
  • Баян-Өндөр сумын Согоот багт баригдах үйлчилгээний зориулалттай   барилгын,  материалын иж бүрдлийг  судалж,  ажил эхлүүлэх гэрчилгээ олгосон.

 

 

  • “Билигт Өргөө” Сургуулийн байршлын схемыг боловсруулан гаргасан.
  • Техникийн зөвлөлийн хурлын 28 асуудлын материалыг бэлтгэн ХОХБТХэлтэст хүргүүлсэн.
  • "Ачит Ихт" ХХК-ийн нуруулдсан уусгах талбайн ажлын зураг төслийг зөвшөөрөлцөн хот байгуулалтын мэдээллийн санд файлыг авч бүртгэсэн.

 

 

Санал асуулга

Орхон аймагт газар өмчлөлийг цахим хэлбэрээр явуулахыг дэмжиж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР