7 ХОНОГИЙН АЖЛЫН МЭДЭЭ

2019-06-03

ОРХОН АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН
ГАЗРЫН 2019 ОНЫ 05 САРЫН 27-С 31-НЫ ӨДРҮҮДЭД ХИЙСЭН ЦАХИМ АЖЛЫН СУДАЛГАА

  • Өссөн дүнгээр газар эзэмшигч 131 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай 567439879 төгрөгийн  газрын төлбөрийн  акт үйлдлээ.
  • 2015-2019 онуудад иргэд, ААНБ-ын  газар эзэмших, ашиглах эрх шилжүүлсэн, хэмжээ, зориулалт өөрчлөгдсөн талаарх судалгааг гаргав.
  • Эрдэнэт үйлдвэрийн газрын төлбөрийн тооцоог шинэчлэв.
  • Жаргалант сумын газрын төлбөрийн хувь хэмжээ баталсан тогтоолыг дээд газартаа хүргүүлэв.
  • Газар эзэмших эрхээ баталгаажуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлж авсан, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шинэчлүүлэх хүсэлт гаргасан 11 иргэн, 3 аж ахуйн нэгж, байгууллагын нэгж талбарын хувийн хэргийг цахимжуулан дундын мэдээллийн санд оруулж газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олгоод байна.
  • Газрын төлбөрийн бүс шинэчлэн батлагдсантай холбоотойгоор газар эзэмших гэрээгээ шинэчлүүлэх хүсэлт гаргасан 3 байгууллага, 4 аж ахуйн нэгж, 7 иргэний газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулаад байна.
  • Газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэхийг хүссэн 6 иргэний өргөдөл, хүсэлтийг хүлээн авч газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай Засаг даргын захирамжийн төсөл боловсруулан ХОХБТХ-т хүргүүлээд байна.

 

  • 27 иргэнд газар өмчлүүлсэн захирамжийг олгон УБХ-т бүртгүүлж гэрчилгээ авах талаар зөвлөгөө өгсөн.
  •  27 иргэнд хянан баталгааны дүгнэлт олгосон.
  •  Бусад орон нутагт газар өмчилж авах хүсэлтэй 3 иргэнд лавлагаагаар үйлчилсэн.
  • Зурган мэдээлэл авахыг хүссэн 33 иргэн, аж ахуйн нэгжид кадастрын мэдээллийн сангийн зургаар үйлчилсэн.
  • Баян-Өндөр сумын Засаг даргын А/150 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Цагаанчулуут ,Уурхайчин , Оюут , Уртын гол багуудад дугуй засвар, авто засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж нийт 27 газруудад хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж 3 газрын үйл  ажиллагааг зогсоож бусад газруудад холбогдох зөвлөмжүүдийг өгч ажилласан.
  • Газар эзэмших эрхээ баталгаажуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлж авсан, газрын эзэмших эрхийн гэрчилгээгээ шинэчлүүлэх хүсэлт гаргасан 3 иргэн, 2  аж ахуйн нэгж, байгууллагын нэгж талбарын хувийн хэргийг цахимжуулан дундын мэдээллийн санд оруулж газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олгоод байна..
  • Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн газраа худалдсан 3 ш, худалдаа үйлчилгээний газрын 2 ш, орон сууцны 5  үнийн мэдээг  Газрын цахим биржид бүртгэсэн.
  • Техникийн зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу Газрын зориулалт өөрчлөх-1  захирамжийн төслийг бэлтгэн ЗДТГазарт хүргүүлсэн.
  • Газрын тухай хууль тогтоомжид нийцүүлэн газар эзэмших эрхийн гэрчилгээ барьцаалахыг хүссэн 7 аж ахуйн нэгж, 1 иргэний материалыг судлан харилцах банкуудад зөвшөөрлийн бичиг илгээн газрын биржийн цахим системд бүртгэсэн.
  • Кадастрын мэдээллийн сангаас 6 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зурган мэдээллээр үйлчилсэн.

 

  • Эзэмшиж байгаа хашааны газраа өмчилж авахыг хүссэн нийт 20 иргэний материалыг хүлээн авч, 15 иргэний нэгж талбарыг газар дээр нь очиж үзсэн.
  • Газар өмчлөлийн мэргэжилтэнд  35 иргэний өмчлөлийн төслийн материалыг өгсөн.
  • Ланд менежер программ дээр 18 иргэний нэгж талбарын хувийн хэргийг шивж кадастрын зураг гарган ажилласан.
  • УБЕГ-луу Баян-Өндөр сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших Э дугаар авахаар 21 иргэний өргөдөлийг скайнардаж явуулсан.
  • Хөгжлийн түүчээ-Хүний хөгжил сэдэвт “Төлөөлөгчийн нэг өдөр аян”-ы хүрээнд 2019.05.24-нд ГХБХБГ-аас Газрын удирдлагын хэлтсийн дарга Ч.Энхболд газрын даамал Уянга, нар оролцсон.
  • Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангиас ирсэн 03/747 тоот мэдэгдлийн дагуу Баян-Өндөр сум, Наран багийн 40-н айлын 4-1 тоот газарт орц, гарцыг гаргуулж хариу хүргүүлсэн.
  • Уурхайчин багт байрлах Диогнастик авто засварын газар зөвшөөрөлгүй гарц, хаалга гаргасан тул уг зөрчлийг арилгахыг шаардаж хугацаатай мэдэгдэл өгсөн.
  • 100-н айлын Шунхлай ШТС-ын ард байрлах “Хурд” авто засварын газар зөвшөөрөлгүй хашаа барьсан тул зөрчлийг арилгуулахаар хугацаатай мэдэгдэл өгч ажилласан.
  • дэнж багт зөвшөөрөлгүй авто граж баригдаж байна гэсэн иргэний гомдлын дагуу очиж Лхавгажаргал гэж хүнд хугацаатай шаардах мэдэгдэл өгсөн.
  • Барилгын тухай хуулийн  орон нутаг дахь  хэрэгжилтийн биелэлт гаргасан.
  • Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвөлгөөний биелэлт гаргасан
  •  6-н аж ахуй нэгжийн 45 дээжийг  шинжилгээнд хамруулж  20 дүгнэлтийг гаргаж олгосон.
  • “ОТК” ХХК-ий  шинээр үйлдвэрлэх М500 маркийн бетоны дээжийн туршилт хийгдэж, дүгнэлтийг гаргаж, зөвлөгөөг хүргэсэн.
  • “БСЭХ” ХХК-ний   бетон хийц эдэлхүүний үйлдвэрийн үйлдвэрлэсэн  кольцо, өндөр хүчдэлийн шонгийн хөлний бетоны дээжүүд чанарын шаардлага хангаагүй үзүүлэлттэй  байгаад  зөвлөгөөг хүргэж үйлдвэрлэлийн технологи үйл ажиллагааг сайжруулах, бүтээгдэхүүний чанарыг эрхэмлэн, мэргэжилийн технологич инженер байнга хянаж ажиллах шаардлагатайг зөвлөсөн.  

    

  • Барилгын тухай хуулийн хэрэгжилтийн, барилгын салбарыг 2016-2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг аймгийн засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх материал биелэлтийг гаргаж хуралдаанаар хэлэлцүүлсэн.
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа Баянцагаа багийн үерийн далангын барилга угсралтын ажилд хяналт хэрэгжүүлсэн барилга угсралтын ажлаас гарсан гүйцэтгэл 2 хянасан.

 

  • “Хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, барилга, дэд бүтцийн техник”-ийн зөвлөлийн 3 дугаар хурлын материалыг бэлтгэж байна.
  • “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах” нийтлэг журмын заавар, танилцуулгын хуралд суусан.
  • Барилгын тухай хуулийн хэрэгжилтийн холбогдох заалтын биелэлтийг гарган танилцуулагыг бэлтгэв.
Санал асуулга

Орхон аймагт газар өмчлөлийг цахим хэлбэрээр явуулахыг дэмжиж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР