7 ХОНОГИЙН АЖЛЫН МЭДЭЭ

2019-05-20

ОРХОН АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН
ГАЗРЫН 2019 ОНЫ 05 САРЫН 13-С 17-НЫ ӨДРҮҮДЭД ХИЙСЭН ЦАХИМ АЖЛЫН СУДАЛГАА

 

-   Газар эзэмшигч 119 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай 534810459 төгрөгийн  газрын төлбөрийн  акт үйлдлээ.

- 2016-2019 оны газрын төлбөрийн  ногдуулалт, төлөлт, өр барагдуулалтын талаархи судалгаа  тайланг гаргав.

- Энэ 7 хоногт  77 иргэнд үйлчилгээ үзүүллээ.

- 16 иргэнд газар өмчлүүлсэн захирамжийг олгон УБХ-т бүртгүүлж гэрчилгээ авах талаар зөвлөгөө өгсөн.

-  16 иргэнд хянан баталгааны дүгнэлт олгосон.

- Бусад орон нутагт газар өмчилж авах хүсэлтэй 3 иргэнд лавлагаагаар үйлчилсэн

-  Аймгийн Засаг даргын 2019 оны А/284 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт  шаардлагатай судалгаа, мэдээллүүдийг гаргаж хүргүүлсэн.

-  Газар эзэмших эрхээ баталгаажуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлж авсан, газрын эзэмших эрхийн гэрчилгээгээ шинэчлүүлэх хүсэлт гаргасан 8 иргэн, 4  аж ахуйн нэгж, байгууллагын нэгж талбарын хувийн хэргийг цахимжуулан дундын мэдээллийн санд оруулж газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олгоод байна..

- Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн газраа худалдсан 3ш, худалдаа үйлчилгээний газрын 2 ш  үнийн мэдээг  Газрын цахим биржид бүртгэсэн.

- Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлж авахыг хүссэн 7 иргэн, аж ахуйн нэгжийн өргөдлийг судлан аймгийн Засаг даргын 2019 оны А/363 дугаар захирамжаар шийдвэрлэсэн.

- Техникийн зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу Эдэлбэр газрын хэмжээ өөрчлөх-1, Хугацаа сунгах -1  захирамжийн төслийг бэлтгэн ЗДТГазарт хүргүүлсэн.

-  Газрын тухай хууль тогтоомжид нийцүүлэн газар эзэмших эрхийн гэрчилгээ барьцаалахыг хүссэн 2 аж ахуйн нэгж, 3 иргэний материалыг судлан харилцах банкуудад зөвшөөрлийн бичиг илгээн газрын биржийн цахим системд бүртгэсэн.

- Кадастрын мэдээллийн сангаас 77 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зурган мэдээллээр үйлчилсэн.

- Жаргалант суманд газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлт гаргасан 90 иргэний материалыг судлан Захирамжийн төсөл бэлтгэн батлуулж кадсатрын нэгдсэн мэдээллийн санд оруулан улсын бүртгэлд бүртгүүлж дугаар авлаа. 30 иргэнд газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж гэрээ байгууллаа.

- Орхон аймгийн Төрийн аудитаас хийгдсэн шалгалтад холбогдох судалгаа матералыг бэлтгэн хүргүүлж ажиллаа.

- Газар эзэмших эрхийн зөрчилтэй болон хугацаа дууссан ч сунгах боломжгүй газар эзэмшигч иргэдийн судалгааг гарган Жаргалант сумын Засаг даргын газар зохион байгуулах ажлын хэсгийн хуралд оруулан танилцуулж хэлэлцүүлэв.

- Архивын сан хөмрөгт 10 нэгж талбарын баяжилтыг бүртгэл хөтлөн хүлээн авч хувийн хэргийг баяжуулсан.

- 85 нэгж талбарын хувийн хэргийг захиалсан мэргэжилтэнүүдэд хүлээлгэн өгсөн

-  " БСЭХ" ХХК- ны дайрга(10-20мм ), элс (0-5мм )- ний дээжинд шинжилгээг хийж, сорилтын үр дүнг боловсруулав.

-   "Огторгуйн урсгал" ХХК-ны   М-350 14 хоногтой 1 дээж, "Мастер инженеринг"ХХК-ны   М-300 28 хоногтой 2 дээж, "Ноён конкрит" ХХК- ны   М-250 14 хоногтой- 1 дээж, "Кенжикү" ХХК-ны   М-200 7хоногтой-1 дээж, "ОТК" ХХК-ны   М-150 28хоногтой- 3дээж, М-200 28хоногтой-1дээж, ГОК-ын "РСЦ"ХХК- ны М-350 14 хоногтой-1дээж, "Конкрете бетон хийц" ХХК-ны М-350 14хоногтой-1дээж нийт 11   бетон шооны дээжинд шинжилгээг хийж, сорилтын үр дүнг боловсруулав.

- "Эрдэнэт-Оргил" ХХК-ны дайрга(10-20мм ), угаасан элс(0-5мм) ,байгалийн элс(0-5мм )-ний дээжний   шинжилгээг тус тус хийж, сорилтын үр дүнг боловсруулав.

-  ИТХ, ЗДТ газрын ажлын хэсэгт 2016 оноос хойш ашиглалтад оруулсан барилга байгууламж, ажил эхлүүлэх зөвшөөрөл, мөн тус оноос хойш ашиглалтад орсон барилга байгууламжийн дэлгэрэнгүй судалгааг гаргасан.

- Аймгийн хэмжээнд зөвшөөрөл баригдаж ашиглагдаж байгаа олон нийтийн барилгын судалгааг танилцуулсан.

- 7 дугаар цэцэрлэгийн бассейны хэсгийн байршлын схемыг боловсруулан захиалагч байгууллагад хүргүүлсэн.

- Хүсэлт өгсөн 4 ААН, иргэний хүсэлтийг судалж байршлын схем, архитектур төлөвлөлтийн даалгаварыг боловсруулан хүргүүлсэн.

- ГЗБГЗЗГазраас ирүүлсэн “Орон сууц”-ны судалгаа, “Газрын харилцааны талаар иргэдэд үйлчилгээ, лавлагаа үзүүлэх цахим систем байгуулах” ажлын судалгааны мэдээллийг бэлтгэн хүргүүлсэн.

 

Санал асуулга

Орхон аймагт газар өмчлөлийг цахим хэлбэрээр явуулахыг дэмжиж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР