“ЭРДЭНЭТ БАРИЛГА-2019” ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2019-05-15

 

ОРХОН АЙМГИЙН ОРОН НУТГИЙН БАРИЛГЫН САЛБАРЫН “ЭРДЭНЭТ БАРИЛГА-2019” ЗӨВЛӨГӨӨН 2019 ОНЫ 5 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН БААСАН ГАРИГТ “БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ”, “ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР”, “ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР”, “ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЛБА”, “ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА ЗАХИАЛАГЧИЙН АЛБА”, ОРОН НУТАГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛЖ БАЙГАА САЛБАРЫН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД ХАМТРАН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

ЗӨВЛӨГӨӨНИЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД:

  • САЛБАРЫН ҮЗЭСГЭЛЭН
  • “БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БАТАЛГААЖУУЛАЛТ, ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ, ТЕХНОЛОГИЙН ЗААВАР” СЭДЭВТ БАРИЛГЫН МАТЕРИАЛ ҮЙЛДВЭРЛЭГЧ НАРТ ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ ӨГӨХ СОНСГОЛ, УУЛЗАЛТ ТУС ТУС ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН.

ЗӨВЛӨГӨӨНД “БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ”, “БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ”, “БАРИЛГЫН МАТЕРИАЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО”-НЫ ТӨЛӨӨЛӨЛҮҮД ОРОЛЦОВ. ЗӨВЛӨГӨӨНИЙГ НЭЭЖ ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ С.БАТЖАРГАЛ ҮГ ХЭЛЖ, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНААС МЭНДЧИЛГЭЭ ДАМЖУУЛСАН БАЙНА. ХӨТӨЛБӨРИЙН ДАГУУ ИЛТГЭЛ СОНСГОЛ ХИЙГДЭЖ САЛБАРЫН БОДЛОГО, ХУУЛЬ ЭРХЗҮЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨГДӨВ.

/илтгэлүүдийг энд дарж үзнэ үү/

БАРИЛГЫН САЛБАРТ ТӨРӨӨС
БАРИМТЛАХ БОДЛОГО, БАРИЛГЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЛДАН ГАРСАН ДҮРЭМ ЖУРМЫН ТАЛААР

“БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ” ТӨҮГ

2018 онд Орхон аймагт хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын ажил

ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОГЧИД ХЭЛЭЛЦЭЖ БАЙГАА АСУУДЛЫН ХҮРЭЭНД АСУУЛТ АСУУН ХАРИУЛТ

САНАЛАА ӨГӨН ЗӨВЛӨГӨӨНӨӨС ГАРАХ ШИЙДВЭР /ЗӨВЛӨМЖ/-ИЙГ БАТЛАН 2020 ОНЫ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО.

ЗӨВЛӨГӨӨНӨӨС ГАРСАН ЗӨВЛӨМЖ:

 

“БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БАТАЛГААЖУУЛАЛТ, ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ, ТЕХНОЛОГИЙН ЗААВАР” СЭДЭВТ БАРИЛГЫН МАТЕРИАЛ ҮЙЛДВЭРЛЭГЧ НАРТ ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ ӨГӨХ СОНСГОЛ, УУЛЗАЛТЫГ “БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ”-ӨӨС ЗОХИОН БАЙГУУЛЖ МОНГОЛЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО ОРОЛЦОН ОРОН НУТГИЙН БАРИЛГЫН МАТЕРИАЛ ҮЙЛДВЭРЛЭГЧ 17 АЖ АХУЙН НЭГЖИЙН ТӨЛӨӨЛӨЛ ХАМРАГДАН ЗӨВЛӨМЖ АВЛАА.

САЛБАРЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОН НУТГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН 5, БАРИЛГЫН МАТЕРИАЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН 7, БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ 4, БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧ 2, БАРИЛГЫН ГЕОДЕЗИЙН АЖИЛ ЭРХЛЭГЧ 1, САЛБАРЫН ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ГАЗРЫН 3, НИЙТ САЛБАРЫН ЧИГЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭГЧ 22 БАЙГУУЛЛАГА ОРОЛЦОН ӨӨРСДИЙН БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧИЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ.

САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД БАРИЛГА УГСРАЛТЫН “РСЦ” ХХК, БАРИЛГЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ “ТҮШТЭМ” ХХК, “ТОСОН ДАЛАЙ” ХХК, БАРИЛГАЧИН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ОРХОН САЛБАР, МОНГОЛЫН АРХИТЕКТОРУУДЫН ЭВЛЭЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ НАР ТОМООХОН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ АЖИЛЛАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

Санал асуулга

Орхон аймагт газар өмчлөлийг цахим хэлбэрээр явуулахыг дэмжиж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР