7 ХОНОГИЙН АЖЛЫН МЭДЭЭ

2019-04-22

ОРХОН АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН
ГАЗРЫН 2019 ОНЫ 04 САРЫН 15-С 19-НЫ ӨДРҮҮДЭД ХИЙСЭН ЦАХИМ АЖЛЫН СУДАЛГАА

  • Газар эзэмшигч 95 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай 454472092 төгрөгийн  газрын төлбөрийн  акт үйлдлээ.
  • Өртэй байгууллагуудад хугацаатай  албан тоот хүргүүлэв
  •  Жаргалант сумын газрын төлбөрийн хувь хэмжээ баталсан  ИТХ-ын тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу ХЗЯ-нд хянуулахаар аймгийн ИТХ-аар уламжлуулан хүргүүлэв.
  •  Аймгийн татварын хэлтэс болон Аудитын газарт  газрын төлбөрийн 2018 оны тайланг хүргүүлэв.
  • Байнгын ажиллагаатай станцын тохиргоо хийж улсын сүлжээний өндрийн Rp-2011 цэг дээр хэмжилт хийж өгөгдлийг ГЗБГЗЗГазрын ГЗЗХэлтэст хүргүүлэн ажилласан.
  • Хаягийн мэдээллийн сангийн зургаар 23 иргэнд шинэ хаяг өгч ажилласан.
  • Иргэний хүсэлтийн дагуу 3 иргэний газарт хяналтын хэмжилт хийсэн.
  • Мобиком корпорацийн аймгийн хэмжээнд байгаа шилэн кабелийн зураглалыг шалгаж хүлээн авсан.
  • Газар эзэмших эрхээ баталгаажуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлж авсан, газрын эзэмших эрхийн гэрчилгээгээ шинэчлүүлэх хүсэлт гаргасан 11 иргэн, 7  аж ахуйн нэгж, байгууллагын нэгж талбарын хувийн хэргийг цахимжуулан дундын мэдээллийн санд оруулж газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олгоод байна..
  • Газрын төлбөрийн бүс шинэчлэн батлагдсантай холбоотойгоор газар эзэмших гэрээгээ шинэчлүүлэхийг хүссэн 6 иргэн, 2 аж ахуйн нэгжийн газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулаад байна.
  • Үл хөдлөх хөрөнгө худалдан авч, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах хүсэлт гаргасан 19 иргэний өргөдөл хүсэлтийг хүлээн авч газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай аймгийн Засаг даргын захирамжийн төсөл боловсруулан батлуулаад байна.
  • 18 иргэнд газар өмчлүүлсэн захирамжийг олгон УБХ-т бүртгүүлж гэрчилгээ авах талаар зөвлөгөө өгсөн.
  • 18 иргэнд хянан баталгааны дүгнэлт олгосон.
  • Бусад орон нутагт газар өмчилж авах хүсэлтэй 3 иргэнд лавлагаагаар үйлчилсэн.
  • Зурган мэдээлэл авахыг хүссэн 70 иргэн, аж ахуйн нэгжид кадастрын мэдээллийн сангийн зургаар үйлчилсэн.
  • Газар эзэмших эрхээ баталгаажуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлж авсан, газрын эзэмших эрхийн гэрчилгээгээ шинэчлүүлэх хүсэлт гаргасан 6 иргэн, 6  аж ахуйн нэгж, байгууллагын нэгж талбарын хувийн хэргийг цахимжуулан дундын мэдээллийн санд оруулж газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олгоод байна..
  • Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн газраа худалдсан 3ш, худалдаа үйлчилгээний газрын 6 ш  үнийн мэдээг  Газрын цахим биржид бүртгэсэн.
  • Техникийн зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу Эдэлбэр газрын хэмжээ өөрчлөх-1, Хугацаа сунгах 1  захирамжийн төслийг бэлтгэн ЗДТГазарт хүргүүлсэн.
  • Газрын тухай хууль тогтоомжид нийцүүлэн газар эзэмших эрхийн гэрчилгээ барьцаалахыг хүссэн 1 аж ахуйн нэгж, 2 иргэний материалыг судлан харилцах банкуудад зөвшөөрлийн бичиг илгээн газрын биржийн цахим системд бүртгэсэн.
  • Кадастрын мэдээллийн сангаас 11 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зурган мэдээллээр үйлчилсэн.
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баян цагаан багт баригдаж байгаа үерийн далангын барилга угсралтын ажилд хяналт хэрэгжүүлсэн.
  • Анхлан аз ХХК, 7а хорооллын худалдаа үйлчилгээний барилгын байнгийн ашиглалтад оруулах комиссын нэгдсэн хуралдааныг зохион байгуулсан.
  • Барилга угсралтын ажлын эхлүүлэх үргэлжүүлэх зөвшөөрөл хүссэн 2 материал хүлээн авч барилгын тухай хуулийн
  •   Эзэмшиж байгаа  хашааны газраа өмчилж авахыг хүссэн нийт 22 иргэний материалыг хүлээн авч, 12 иргэний нэгж талбарыг газар дээр нь очиж үзсэн.
  • Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлсэн 7 иргэнд газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон. Ланд менежер программ дээр 25 иргэний нэгж талбарын хувийн хэргийг шивж кадастрын зураг гарган ажилласан.
  •  Өмчлөлийн мэргэжилтэнд  30 иргэний өмчлөлийн төслийн материалыг өгөхөөр бэлдсэн. УБЕГ-луу газар эзэмших Э дугаар авахаар 6 иргэний өргөдлийг сканердаж явуулсан.
  • Газар эзэмших эрхийн гэрчилгээний 20 ширхэг иргэний тооцоо хийсэн.

 Дэнж багийн 4 иргэний хашааны газрыг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хамгаалалтын зурвастай тулгаж үзэв.

  • “Эрдэнэт Шуудай” ХХК-ийн байршлын схем зургийг боловсруулан хүргүүлсэн.
  • Зураг төслийн иргэн н.Насанжаргал, 11-рцэцэрлэгийн өргөтгөл, 4-р цэцэрлэгийн өргөтгөл, 23-р цэцэрлэгийн өргөтгөл, “Бэрх констрашкин” ХХК-ийн үйчилгээтэй орон сууцны зураг төслүүдийг хянаж хот байгуулалтын кадастрын мэдээллийн санд файлаар хүлээн авсан.
  • Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн серверт холбогдох туршилтыг хийсэн.
  • Орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа зураг төслийн зөвлөх үйлчилгээний ажлын хуралд суусан. 
Санал асуулга

Орхон аймагт газар өмчлөлийг цахим хэлбэрээр явуулахыг дэмжиж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР