7 ХОНОГИЙН АЖЛЫН МЭДЭЭ

2019-04-15

ОРХОН АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН
ГАЗРЫН 2019 ОНЫ 04 САРЫН 08-С 12-НЫ ӨДРҮҮДЭД ХИЙСЭН ЦАХИМ АЖЛЫН СУДАЛГАА

  • Газар эзэмшигч 78 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай 442169435  төгрөгийн  газрын төлбөрийн  акт үйлдлээ.
  • Өртэй байгууллагуудад өгөх мэдэгдлийн төслийг бэлдэв.
  •  Жаргалант сумын газрын төлбөрийн хувь хэмжээ баталсан  ИТХ-ын тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу ХЗЯ-нд хянуулахаар хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна.
  • ГЗБГЗЗГазрын ГЗЗХэлтэсээс ирсэн бичгийн дагуу геодезийн тулгуур сүлжээний12 цагийн Согоот цэг дээр хэмжилт хийсэн.
  • Иргэн аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтээр хяналтын хэмжилт 3 иргэний газарт хэмжилт хийсэн.
  • “УБЭҮ”ТӨҮГазрын амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн 73,64 га газрын талбайг тогтоож ажиллаа.
  • 21 иргэнд газар өмчлүүлсэн захирамжийг олгон УБХ-т бүртгүүлж гэрчилгээ авах талаар зөвлөгөөө өгсөн.
  • 21 иргэнд хянан баталгааны дүгнэлт олгосон.
  • Бусад орон нутагт газар өмчилж авах хүсэлтэй 6 иргэнд лавлагаагаар үйлчилсэн.
  • Газар эзэмших эрхээ баталгаажуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлж авсан, газрын эзэмших эрхийн гэрчилгээгээ шинэчлүүлэх хүсэлт гаргасан 8 иргэн, 2 аж ахуйн нэгж, байгууллагын нэгж талбарын хувийн хэргийг цахимжуулан дундын мэдээллийн санд оруулж газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олгоод байна.
  • 6 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ бусдаас  шилжүүлэн авахыг хүссэн  өргөдлийг судлан аймгийн Засаг даргын захирамжийн төсөл бэлтгэн ЗДТГазарт хүргүүлсэн.
  • 8 иргэн, аж ахуйн  нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл хүсэлтийг шийдвэрлэн хариу өгсөн.
  • Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн газраа худалдсан 5 ш үнийн мэдээг Газрын цахим биржид бүртгэсэн.
  • Газрын тухай хууль тогтоомжид нийцүүлэн газар эзэмших эрхийн гэрчилгээ барьцаалахыг хүссэн 1 аж ахуйн нэгж, 3 иргэний материалыг судлан харилцах банкнуудад зөвшөөрлийн бичиг илгээн газрын биржийн цахим системд бүртгэсэн.
  • Техникийн комиссын хурлын шийдвэрийг үндэслэн Газар эзэмших эрхийн гэрчилгээ хугацаа сунгах-1, Газар эзэмшүүлэх-1  захирамжийн төслийг бэлтгэн ЗДТГазарт хүргүүллээ.

Кадастрын мэдээллийн сангаас 92 иргэн, аж ахуйн нэгжид зурган мэдээллээр үйлчилсэн.

  • Жаргалант суманд хуучин хашааны газраа өмчлөх хүсэлт гаргасан 38 иргэний материалынг хүлээн авч Лэнд менежер-2 программд оруулан сумын Засаг даргын 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/52 захирамжийг төслийг бэлтгэн батлууллаа.
  • Жаргалант суманд Газар эзэмших эрхийн хугацаа дууссан иргэдийн материалыг Лэнд менежер программд оруулан ажлын нэгж талбар үүсгэн захирамжийн төсөлд 88 иргэний  баримтыг төсөлд бэлтгээд байна.
  • Жаргалант суманд эзэмшиж буй газраа барьцаанд тавих 12 иргэнд тодорхойлолт гаргаж өглөө.
  • Газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шинэчлэх хүсэлт гаргасан 2 иргэнд улсын бүртгэлийн дугаар авч шинэчилсэн гэрчилгээ бичиж өглөө.
  • Эзэмшиж буй газраа барьцаалсан 1 иргэнийг бүртгэж авав.
  • Баян-Өндөр сумын Засаг даргын шийдвэрээр эзэмшиж байгаа  хашааны газраа өмчилж авахыг хүссэн нийт 28 иргэний хүсэлтийг хүлээн авч, 20 иргэний нэгж талбарыг газар дээр нь шалгаж үзсэн.
  • Баян-Өндөр сумын Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлсэн 15 иргэнд газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон.
  • Жаргалант суманд мал бүхий иргэдэд 94 иргэнд газар олгосон.
  • Өмчлөлийн мэргэжилтэнд  47 иргэний өмчлөлийн төслийн материалыг өгсөн.
  • Газар өмчлөх 124 иргэний өргөдлийг сканердаж ажилласан байна.
  • Орхон аймгийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах, бизнесийн таатай орчин бүрдүүлэх зорилготой  “Эдийн засгийн форум 2019” чуулганд байгууллагын танилцуулга, үйл ажиллагааны талаар танилцуулга бэлтгэн байгууллагын танилцуулга, үйл ажиллагааг сурталчилна оролцсон.
  • http://www.orkhon.gazar.gov.mn цахим хуудсанд 2 мэдээллийг байршуулж олон нийтэд мэдээлэл хүргэсэн.
  • Барилгын материалын  үйлдвэрлэл эрхлэгч " Эрдэнэт-Оргил"ХХК- ны 18-н карьераас ирүүлсэн угаасан элсний дээжинд шинжилгээ хийж, сорилтын үр дүнг боловсруулав.
  • Мөн БМҮ эрхлэгч " Тэнгэрийн хишиг" ХХК-ны дулаалгын хөөсөн полистирол хавтанд шинжилгээ хийж, сорилтын үр дүнг боловсруулав.
  •  " Мастер инженеринг" ХХК- иас ирүүлсэн ердийн цул тоосгоны /УБ-ын / - 9ш, Хөнгөн бетоны 15х15х15мм -9ш, Хялганатын байгалийн элс / 0-5мм/ 30кг дээжүүдийг         лабораторит хүлээн авлаа." Эрдэнэт-Оргил"ХХК-иас ирүүлсэн " Хөтөл"-ийн цементийн дээжинд шинжилгээ хийгдэж байна.
  • Аймгийн хэмжээнд ашиглалтад оруулаагүй үйл ажиллагаа явуулж байгаа барилга байгууламжийн нэгдсэн судалдаа хийх ажлын хэсгийн ажлын явцын талаар техникийн зөвлөлийн хуралд танилцуулав.
  • Шадар сайдын 2018 оны 12 сарын 7 өдрийн дугаар 120, 2018 оны 12 сарын 13 өдрийн 125 дугаартай тушаалуудаар батлагдсан “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө” “Гамшгаас хамгаалах эрсдэлийн үнэлгээ”  гаргах зорилго бүхий ажлын хэсгийг зохион байгуулах ажил хийгдсэн.
  • Иргэн С.Золтуяагаас дуудлага худалдаагаас худалдан авсан газарт барьсан түр хашааг буулгуулан өгөх өргөдлийг шийвэрлэн газрыг чөлөөлүүлсэн.
  • Цагаанчулуут багт хийгдэх гадна дулааны шугамын эхний ээлжинд төв шугамыг хийх аль хэсэгт төлөвлөх тухай хуралд оролцов.
  • Орхон аймгийн засаг дарга Эрдэнэт үйлдвэрийн захирлын хамтын ажиллагааны
  • Газар өмчлөх, эзэмших нийт 35 нэгж талбарын хувийн хэргийг файл хэлбэрт оруулсан.
  • 45 нэгж талбарын хувийн хэрэгт баяжилт хийж хадгаламжийн нэгжийн нөхөн бүрдүүлсэн.
  • 60  нэгж талбарын хувийн хэргийг захиалсан мэргэжилтнүүдэд  хүлээлгэн өгсөн. Үүнээс 53 хувийн хэргийг буцааж хүлээн авсан, 7 хувийн хэрэг хүлээн аваагүй албан хэрэг хөтлөлтийн шатанд байгаа
  • “Ургамал-Энх” ХХК-ийн 132 айлын үйлчилгээтэй орон сууцны ажлын зургийг батлагдсан загвар зураг, ерөнхий төлөвлөгөөний дагуу эсэх, Залуучуудын соёлын ордны загвар зураг, Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны холболтын ажлын зургийг шалгаж зөвшөөрсөн .
  • “Уйлган-Өгөөж” ХХК-ийн хүсэлтийн дагуу байршлын схем зургийг боловсруулан хүргүүлсэн.
  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хэсэг, Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн ажлын хэсгийн захирамжийг бэлтгэн Аймгийн ЗДТГазрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст хүргүүлсэн. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа зөвлөх үйлчилгээний 
  • Хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, барилгын техникийн зөвлөлийн 2 дугаар хуралдааны танилцуулгыг бэлдэж танилцуулсан.
  • Яргуйт багийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 7 айлын хашааны газрыг шалгаж үзсэн.

 

Санал асуулга

Орхон аймагт газар өмчлөлийг цахим хэлбэрээр явуулахыг дэмжиж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР