ГХБХБГ-ын 7 хоногийн ажлын мэдээ

2019-04-08

ОРХОН АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН
ГАЗРЫН 2019 ОНЫ 04 САРЫН 01-С 05-НЫ ӨДРҮҮДЭД ХИЙСЭН ЦАХИМ АЖЛЫН СУДАЛГАА

 

Шинэлэг ажлууд

Аймагт тулгамдаж байгаа шийдвэрлэвэл зохих асуудал

 

Бусад асуудал

/Цаг үеийн ажлын талаарх танилцуулга/

1

 

 

  • Газар эзэмшигч 72 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай 4.441.535.085  төгрөгийн  газрын төлбөрийн  акт үйлдлээ.
  • Газрын төлбөрийн 1-р улирлын тайланг гаргалаа. Орон нутгийн төсөвт газрын төлбөрөөр 4426156,75  мян  төгрөгийн орлого орсон байна.
  • Хүнсний захын орчмын павильонуудын судалгааг гаргав.

2

 

 

  • Газар эзэмших эрхээ баталгаажуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлж авсан, газрын эзэмших эрхийн гэрчилгээгээ шинэчлүүлэх хүсэлт гаргасан 9 иргэн, 4 аж ахуйн нэгж, байгууллагын нэгж талбарын хувийн хэргийг цахимжуулан дундын мэдээллийн санд оруулж газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олгоод байна.
  • Газрын төлбөрийн бүс шинэчлэн батлагдсантай холбогдуулан 5 иргэн, 4 аж ахуйн нэгжийн газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулаад байна.
  • Бусдаас газар худалдан авсан 3 иргэний газар худалдах гэрээ, холбогдох материалыг хүлээн авч кадастрын мэдээллийн санд бүртгээд байна.
  • Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхийг хүссэн 13 иргэн, 2 аж ахуйн нэгжийн өргөдөл хүсэлтийг хүлээн авч газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх Засаг даргын захирамжийн төсөл боловсруулаад байна.
  • Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэн Их хаадын цуваа ХХК-ийн эзэмшил газрыг /4 нэгж талбар/ газрын кадастрын мэдээллийн санд оруулаад байна.

3

 

 

·  12 иргэнд газар өмчлүүлсэн захирамжийг олгон УБХ-т бүртгүүлж гэрчилгээ авах талаар зөвлөгөө өгсөн.

·  12 иргэнд хянан баталгааны дүгнэлт олгосон.

·  Бусад орон нутагт газар өмчилж авах хүсэлтэй 2 иргэнд лавлагаагаар үйлчилсэн.

Зурган мэдээлэл авахыг хүссэн 46 иргэн, аж ахуйн нэгжид кадастрын мэдээллийн сангийн зургаар үйлчилсэн

  • Энэ 7 хоногт  62 иргэнд үйлчилгээ үзүүллээ.

4

 

 

  • Газар эзэмших эрхээ баталгаажуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлж авсан, газрын эзэмших эрхийн гэрчилгээгээ шинэчлүүлэх хүсэлт гаргасан 3 иргэн, 2  аж ахуйн нэгж, байгууллагын нэгж талбарын хувийн хэргийг цахимжуулан дундын мэдээллийн санд оруулж газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олгоод байна..
  • Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн газраа худалдсан 3ш, худалдаа үйлчилгээний газрын 3 ш  үнийн мэдээг  Газрын цахим биржид бүртгэсэн.
  • Техникийн зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу Эдэлбэр газрын хэмжээ өөрчлөх  1  захирамжийн төслийг бэлтгэн ЗДТГазарт хүргүүлсэн.
  • Газрын тухай хууль тогтоомжид нийцүүлэн газар эзэмших эрхийн гэрчилгээ барьцаалахыг хүссэн 2 аж ахуйн нэгж, 3 иргэний материалыг судлан харилцах банкнуудад зөвшөөрлийн бичиг илгээн газрын биржийн цахим системд бүртгэсэн.
  • Орхон аймгийн Бэлчээрийн төлөв байдал, түүний өөрчлөлтийн 2018 оны тайланг гарган Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газарт хүргүүлсэн.
  •  

5

 

 

  • Эзэмшиж байгаа  хашааны газраа өмчилж авахыг хүссэн нийт 34 иргэний материалыг хүлээн авсан. 6 иргэний газрыг очиж үзсэн. Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлсэн 2 иргэнд газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон.
  • Хаягийн зураглалын дагуу Эрдэнэ багт 2 иргэнд шинэчилсэн хаяг өгч ажиллалаа.  Яргуйт багийн ажлын албатай хамтран Яргуйт багийн Хөтөлийн хэсэгт 8 гудамжинд  нарын гудам, зөрөг гаргах шаардлагатай газруудын 6 иргэнтэй уулзсан.
  • Жаргалант суманд мал бүхий иргэдэд газар олгохоор бэлтгэл ажлыг ханган ажилласан.
  • Өмчлөлийн мэргэжилтэнд 26 иргэний өмчлөлийн төслийн материалыг өгөхөөр бэлэн болгосон.
  • Газар өмчлөх 75 иргэний өргөдөл сканердаж өмчлөлийн мэргэжилтэнд файлаар хүргүүлж ажилласан.

6

 

 

  • Төмс, хүнсний ногоо тариалах зориулалттай газарт 88 иргэний 108.7 га газрын хэмжилтэнд явж газар дээр тэмдэгжүүлж ажиллаа.
  • Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2019 оны төлөвлөгөө, сумын Газрын  үнэлгээ, төлбөрийн бүс,итгэлцүүр, тоон утгыг  тогтоох тухай зэрэг асуудлуудыг оруулж хэлэлцүүлэн батлууллаа.
  • Газар эзэмших эрхийн хугацаа дууссан иргэдийн материал бүрдэлтийг хүлээн авч кадастаржуулж байна.

7

 

 

  • 8 иргэний хэмжилтийг зураглалыг хянаж баталгаажуулсан.
  • 4 иргэний газрын байршилд шинэчилсэн хаяг олгосон.
  • Эдийн засгийн Форум -2019 арга хэмжээний хүрээнд байгууллагын танилцуулга тараах материалуудыг бэлдсэн.

8

 

 

  1. Тохирлын гэрчилгээг 12 түүхий эд материалд сунгуулах хүсэлтийг эрх бүхий байгууллагад  гаргасан 3 үйлдвэрлэгчийн материалтай танилцаж,  түүхий эд материалын эхний хэсгийн   лабораторийн  сорилтыг хийж байна.
  2. “Эрдэнэт-Оргил” ХХК-ий каръерийн буталж ангилж бэлтгэсэн  5-10мм, 10-20мм-ийн  фракцийн дайрга, 18-н каръерийн угааж бэлтгэсэн элсний дэлгэрэнгүй шинжилгээ хийгдэж байна.
  3. “Эрдэнэт-Оргил” ХХК-ний  үйлдвэрлэлд хэрэглэгдэх  Хөтөлийн задгай  цементийн  дээжийг хүлээн авсан.
  4.  Ажил эхлэхтэй  холбоотой  Барилгын материалын үйлдвэрлэлийн 3-н аж ахуй нэгжид зөвлөгөөг хүргэсэн.
  5. “Эрдэнэт Барилга-2019”  зөвөлгөөнийг зохион байгуулах ажил хийгдэж байна.
  6. Байгуулагын архивийг нүүлгэн шилжүүлсэнтэй холбоотой  “Барилгын архив”-ийн тусгай өрөөтэй болж   бүртгэлжүүлж, эмхэлж цэгцэлж бүртгэлийн санг үүсгэж байна. 

9

 

 

  •  “Эрдэнэт Оргил ”ХХК-ний хайрга /10-20мм/-1 дээж,  хайрга /5-10мм/-1 дээж,  элс /0-5мм/-1 дээж, хөтөлийн цемент 1 дээжийг хүлээн авлаа.
  • Хайрганы /10-20мм/, /5-10мм/  2 дээжинд шинжилгээ хийгдэж байна.
  • Цементийн туршилтын  /гулзайлтын бат бэх, 14хоног, 28хоног / хийгдэж байна.

10

 

 

  •    Газар өмчлөх, эзэмших нийт 10 нэгж талбарын хувийн хэргийг файл хэлбэрт оруулсан.
  • 25 нэгж талбарын хувийн хэрэгт баяжилт хийж хадгаламжийн нэгжийн нөхөн бүрдүүлсэн.
  • 43 нэгж талбарын хувийн хэргийг захиалсан мэргэжилтнүүдэд хүлээлгэн өгсөн. Үүнээс  28 хувийн хэргийг буцааж хүлээн авсан, 15 хувийн хэрэг хүлээн аваагүй албан хэрэг хөтлөлтийн шатанд байна.
  • Байгууллагын архивыг нүүлгэн шилжүүлж, төрөлжүүлэн ангилан ажиллаж байна.

11

 

 

  • Онцгой байдлын газрын гамшигийн бэлэн байдлын бэлтгэл ажлын хангуулах ажил хийсэн. Булаг багийн 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын барилга угсралтын ажлын эхлүүлэх зөвшөөрлийг сунгалт хийв. Барилгачдын нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулах байгуулах ажлыг хэсгийн уулзалтыг зохион байгуулж захирамжийн төсөл боловсруулсан.

12

 

 

  • и-офиссоор ирсэн иргэний 4 өргөдөлд хариу өгсөн.
  • 110-р цэргийн ангиас 2-р сургуулийн урд спорт заалны барилга барихаар ирүүлсэн хүсэлтийг судлан үзэж шинэ сургууль барихаар төлөвлөлтөнд туссан байдлыг бичгээр хариу өгөв
  • орон сууцны 11-р хорооллын Б хэсэгт шинээр барих УДДТөвийн гадна цахилгаан хангамжийн трассыг техникийн нөхцөлийн үндэслэн гаргав
  • Жаргалат суманд шинээр барих 160кВ дэд станцын гадна трасс баригдах байршлыг газар олголтод уялдуулан тодорхойлж гаргав

13

 

 

  •  - Техникийн зөвлөлийн хурлын жагсаалтыг нэгтгэн ХОХБТХэлтэст хүргүүлэн танилцуулагыг бэлтгэсэн.

- Даваат, Уртын гол багт газар эзэмшихийг хүссэн 11 иргэний хашааны газрыг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу авто зам, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвас газар дайрсан эсэхийг тулгасан.

- Хангайн говийн хишиг ХХК-ий байршлын схем хүссэн өргөдлийг хүлээн авч боловсруулан хүргүүлсэн.   

 

 

 

Нэгтгэн боловсруулсан ......................................................................................Н.Эрдэнэзул

Хянасан: Газрын удирдлагын хэлтсийн дарга..................................................Ч.Энхболд

Санал асуулга

Орхон аймагт газар өмчлөлийг цахим хэлбэрээр явуулахыг дэмжиж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР