Газрын харилцааны салбарын ажилтан, эрдэмтэн судлаач болон оюутны эрдэм шинжилгээний бага хурал

2019-04-05

ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ САЛБАРЫН АЖИЛТАН, ЭРДЭМТЭН СУДЛААЧ БОЛОН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ 

2019.04.19 болон 2019.04.23-ны өдрүүдэд

МУИС-ийн хичээлийн I байрны 216 тоот дугуй танхимд 14:00 цагт

Газрын харилцааны салбар үүсч байгуулагдсаны 65 жилийн ой, газрын харилцааны ажилтны өдрийг угтан Газрын харилцааны ажилтан, эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний бага хурлыг “Газрын харилцааны салбарын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх” агуулгын хүрээнд 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Монгол улсын их сургууль дээр зохион байгуулагдах гэж байна. Тус хуралд газар зохион байгуулалт, газрын кадастр, хот төлөвлөлт, геодези, зураг зүй, газарзүйн мэдээллийн системийн чиглэлээр ажиллаж буй ажилтан, эрдэмтэн, судлаачид, судалгааны ажил хийж буй магистр болон докторын түвшний оюутан хэн бүхэн оролцох боломжтой.

Санал асуулга

Орхон аймагт газар өмчлөлийг цахим хэлбэрээр явуулахыг дэмжиж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР