7 ХОНОГИЙН АЖЛЫН МЭДЭЭ

2019-04-01

ОРХОН АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН
ГАЗРЫН 2019 ОНЫ 03 САРЫН 25-С 29-НЫ ӨДРҮҮДЭД ХИЙСЭН ЦАХИМ АЖЛЫН СУДАЛГАА

●       Газар эзэмшигч 58 иргэн, аж ажхуйн нэгж байгууллагуудтай 435112975  төгрөгийн  газрын төлбөрийн  акт үйлдлээ.

●       Газрын төлбөрийн мэдээг гаргалаа. Эхний 3 сарын байдлаар орон нутгийн төсөвт газрын төлбөрөөр 4411743,05 мян  төгрөгийн орлого           орсон байна.

Газрын төлбөрийн 1-р улирлын тайланг үндэслэн газрын төлбөрийн өртэй байгуулагуудын жагсаалтыг гаргалаа.

  • Хяналтын хэмжилт 2 иргэнд
  • Гүйцэтгэлийн зураг 1 аж ахуйн нэгж
  • Баян-Өндөр сумын Яргуйт багт Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт иргэдэд 20 айлын газрыг газар дээр гадаслаж хүргүүлсэн.

Байнгын ажиллагаатай станцыг ашиглан солбицол нь тодорхойлогдсон геодезийн тулгуур цэг дэр бодит агшны хэмжилт хийх

  • Газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэхийг хүссэн 12 иргэн, 1 аж ахуйн нэгжийн өргөдөл хүсэлт, холбогдох материалыг хүлээн авч газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай аймгийн Засаг даргын захирамжийн төсөл боловсруулан ХОХБТХ-т хүргүүлээд байна.
  • Газрын төлбөрийн бүс шинэчлэн батлагдсантай холбогдуулан 2 аж ахуйн нэгж, 1 иргэний газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулж, эдэлбэр газрын хэмжилт зургийг кадастрын  мэдээллийн санд бүртгээд байна.
  • Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн албан бичгийн дагуу Орхон чандмань ХХК-ийн эзэмшиж буй газруудын судалгааг гарган хүргүүлээд байна.

Говил багийн 35, 38, 39, 8, 10, 15, 3, 4, 5, 6 дугаар байрнуудын газар эзэмшигчдийн судалгаа кадастрын зургийг гаргаад байна.

  • 12 иргэнд газар өмчлүүлсэн захирамжийг олгон УБХ-т бүртгүүлж гэрчилгээ авах талаар зөвлөгөө өгсөн.
  • 12 иргэнд хянан баталгааны дүгнэлт олгосон.
  • Бусад орон нутагт газар өмчилж авах хүсэлтэй 2 иргэнд лавлагаагаар үйлчилсэн.

Зурган мэдээлэл авахыг хүссэн 44 иргэн, аж ахуйн нэгжид кадастрын мэдээллийн сангийн зургаар үйлчилсэн.

  • Газар эзэмших эрхээ баталгаажуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлж авсан, газрын эзэмших эрхийн гэрчилгээгээ шинэчлүүлэх хүсэлт гаргасан 4 иргэн, 7  аж ахуйн нэгж, байгууллагын нэгж талбарын хувийн хэргийг цахимжуулан дундын мэдээллийн санд оруулж газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олгоод байна..
  • Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн газраа худалдсан 3ш, худалдаа үйлчилгээний газрын 4 ш  үнийн мэдээг  Газрын цахим биржид бүртгэсэн.
  • Техникийн зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу Эдэлбэр газрын хэмжээ өөрчлөх  1  захирамжийн төслийг бэлтгэн ЗДТГазарт хүргүүлсэн.
  • Газрын тухай хууль тогтоомжид нийцүүлэн газар эзэмших эрхийн гэрчилгээ барьцаалахыг хүссэн 2 аж ахуйн нэгж, 3 иргэний материалыг судлан харилцах банкнуудад зөвшөөрлийн бичиг илгээн газрын биржийн цахим системд бүртгэсэн.

2019 оны 1 дүгээр улиралын Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын  Статстик мэдээг гарган Статистийн хэлтэст хүргүүлсэн.

  • Эзэмшиж байгаа  хашааны газраа өмчилж авахыг хүссэн нийт 20 иргэний материалыг хүлээн авса  иргэний газрыг очиж үзсэн.
  • Өмчлөлийн мэргэжилтэнд 29 иргэний өмчлөлийн төслийн материалыг өгсөн.
  • Улсын бүртгэлрүү газар эзэмших эрхийн Э дугаар авахаар 5 иргэний өргөдлийг явуулсан.
  • Баян-Өндөр сумын Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлсэн 7 иргэнд газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон.
  • Хаягийн зураглалын дагуу Уртын гол, Яргуйт, Эрдэнэ багт 8 иргэнд шинэчилсэн хаяг өгч ажиллалаа.
  • Яргуйт багийн ажлын албатай хамтран 15 гудамж, зөрөг гаргах шаардлагатай газрууд дээр хугацаатай мэдэгдэл хүргүүлж ажилласан.
  •  
  • Жаргалант суманд газар эзэмших хугацаа дууссан иргэдийн хугацааг сунгах асуудлаар 3 багийн иргэдийн дунд хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлэгт 3 багийн 288 иргэн оролцож 180 иргэнийг иргэн бүрээр хэлэлцэн саналыг сумын Засаг даргад хүргүүллээ.
  • Хэлэлцүүлгийн үеэр иргэдэд Газрын тухай хууль тогтоомжуудыг сурталчлах таниулах үйл ажиллагаа явуулж аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллаа.
  • Газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргасан 10 иргэн 3 аж ахуйн нэгжийн материалыг судлан газар эзэмших эрх шилжүүлэх Захирамжийн төсөл бэлтгэн Жаргалант сумын Засаг даргад танилцууллаа.
  • Жаргалант суманд зурган мэдээлэл авахыг хүссэн 7 иргэн, аж ахуйн нэгжид кадастрын мэдээллийн сангийн зургаар үйлчилсэн.
  • Барилгын ажил эхлүүлэхтэй холбоотойгоор " ОТК" ХХК-иас ирүүлсэн хайрга ( 10-20мм), хайрга (5-10мм ), элс (0-5мм )-1ш, портланццементийн -1ш дээжийг лабораторид хүлээн авч  дэлгэрэнгүй шинжилгээнүүд   хийгдэж дүгнэлтүүдийг  олгосон.
  • Шинээр ирсэн хайрганы ширхэглэлийн дундаж нягтыг тодорхойлдог гидростатитик жин дээр туршилтыг хийж  баталгаажуулсан.
  • Цементийн иж бүрэн лаборатори байгуулах ажлын хүрээнд шийдвэрлүүлсэн 3 төрлийн төхөөрөмжийг хэвийн ажиллуулах дадал, туршилтуудыг хийж байна.
  • Үүнд: Цементийн үндсэн фикик үзүүлэлт болох  гулзайлтын бат бэх, шахалтын бат бэх, хувийн гадаргууг  тодорхойлохын тулд цементийн 4х4х16мм гулдмайнуудыг  бэлтгэж стандартын дагуу бэхжүүлэн бэлтгэж,  туршилтын ажил хийгдэж байна.
  • Барилгын материалын чанарын тохирлын гэрчилгээ олгох, баталгаажилт хийх, эрх бүхий 3-н байгууллагатай хамтран ажиллах хүрээнд барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвийн баталгаажилтын албатай хамтран Орхон аймагт Барилгын материалын үйлдвэрлэл эрхэлж байгаа 4 аж ахуйн нэгжийн хүсэлтийн дагуу бүтээгдэхүүний судалгааг хийж, үйлдвэрлэлийн технологийн схемтэй  танилцаж, бүтээгдэхүүний чанарт тохирлын гэрчилгээ олгох ажилд хамтран ажиллаж байна.
  • 2019 оны лабораторийн дүгнэлтийн хуудсанд  багтах мэдээллийг шинэчлэн, стандартад 
  • байвал зохих тоон хязгаарыг хянан зарим шинээр нэмэгдсэн үзүүлэлтүүдийг нэмж шинэчлэв.
  • Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээний төвөөс зохион байгуулсан “Чадамжийн үнэлгээ”-ний  “Модуль-2”,   3 өдрийн  сургалтад хамрагдсан.
  • Үүгээр Лабораторийн ажилтанг үнэлэх арга аргачлалд суралцах, лабораторийн ажилтан онол болоод ур чадвараар хийж гүйцэтгэх  мэдлэгийг яаж үнэлэх талаарх үнэлгээний дадлагын ажил хийгдсэн.
  • Барилгын материалын үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөл, материалын чанарын   чиглэлээр 5 аж ахуйн нэгжид  зөвлөмж өгсөн.
  • 1-р улирлын үйл ажиллагааны гүйцэтгэлийн тайланг бичсэн.
  • “ОТК”ХХК-ний хайрга /10-20мм/ хайрга /5-10мм/ элс /0-5мм/ шинжилгээ хийж сорилтын үр дүнг боловсруулав.
  • Цементийн шинжилгээ хийгдэж байна.
  • Лабораторийн техникийн баримт бичгийг хөтлөн, ажиллаж байна.
  • ●       Газар өмчлөх, эзэмших нийт 40 нэгж талбарын хувийн хэргийг файл хэлбэрт оруулсан.

    ●       55 нэгж талбарын хувийн хэрэгт баяжилт хийж хадгаламжийн нэгжийн нөхөн бүрдүүлсэн.

    ●       35 нэгж талбарын хувийн хэргийг захиалсан мэргэжилтнүүдэд хүлээлгэн өгсөн. Үүнээс 29 хувийн хэргийг буцааж хүлээн авсан, 6 хувийн хэрэг хүлээн аваагүй албан хэрэг хөтлөлтийн шатанд байна.

    Архивын 1 дүгээр улирлын тайлан гаргалаа.
  • ●     Нийслэлийн зураг төслийн хүрээлэнд боловсруулсан Эрдэнэ, Баянцагаан, Говил багуудын цогцолбор барилгын зураг төслийн ерөнхий төлөвлөгөөний хэсгийг хянаж шалгав.

    Иргэн н.Цогтгэрэл, “Үүрд мөнх зул” ХХК байршлын схем гаргуулах хүсэлтийг судлан үзэж 

    ●     материалын бүрдлийг хангуулахаар буцаасан.

    ●     11-р хорооллын А,В хэсгийн 2 айлын архитектур төлөвлөлтийн даалгаврыг хуулбарлан гаргаж өгсөн.

    ●     Говил багийн Дэнж, хонхорын хэсгийн байрнуудын эзэмшигчийн судалгааг мэргэжилтэн Д.Баярзолтой хамтран гаргаж Баян-Өндөр сумын ЗДТГазарт хүргүүлсэн.

    ●     “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн төсөл”-ийг боловсруулахад орон нутгаас шаардлагатай мэдээ, мэдээллийн хангагч байгууллагуудаас авч нэгтгэн 2019 оны 03 дугаар сарын 25-ний өдрийн №140 албан тоотоор “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГазарт хүргүүлсэн.

    “Эрдэнэт Үйлдвэр” ХХК Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн 2019 оны 03 дугаар сарын 12-ний өдрийн 31/95 дугаартай “Ш.Отгонбилэгийн нэрэмжит гудамж” гэсэн хаягтай үзгэн хөшөө байршуулах байршлын схем зургийг боловсруулан хүргүүлсэн.

 

 

 

Санал асуулга

Орхон аймагт газар өмчлөлийг цахим хэлбэрээр явуулахыг дэмжиж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР