Газар эзэмшиж буй иргэд ААНБ-ын анхааралд:

2019-03-25

Засгийн Газрын 182-р тогтоол гарч  газрын суурь үнэ, бүсчлэл шинэчлэгдсэнтэй холбогдуулан  Баян-Өндөр сумын ИТХ-ын 2018 оны 10-р сарын 16-ны өдрийн хуралдаанаар аймгийн газрын үнэлгээ, төлбөрийн бүсчлэл,т төлбөрийг шинэчлэн батлаж, 2019 оны 1-р сарын 1нээс эхлэн мөрдөхөөр болсон. Иймд аймгийн хэмжээнд газар эзэмшиж, ашиглаж буй иргэд, ААНБ-уудын газар эзэмших, ашиглах гэрээг энэхүү шинэчлэгдсэн хувь хэмжээгээр өөрчлөх тул  гэрээгээ яаралтай   шинэчлүүлнэ үү.

Гэрээгээ шинэчлүүлэхдээ дараах материалуудыг бүрдүүлж ирнэ: Үүнд:

  1. Газар эзэмших  гэрээ, гэрчилгээ , кадастрын зураг
  2.   Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, тамга / иргэн бол иргэний үнэмлэх/
  3. Газрын төлбөр төлсөн баримт /тооцоо нийлсэн акт/
Санал асуулга

Орхон аймагт газар өмчлөлийг цахим хэлбэрээр явуулахыг дэмжиж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР