“ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТҮҮХЭН ЭМХЭТГЭЛ НОМ”-ЫГ ТАНИЛЦУУЛАХ НЭЭЛТИЙН ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-02-18

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас “Цогц дэмжлэг төв” төрийн бус байгууллагатай хамтран бэлтгэж, хэвлэн гаргасан “Газрын харилцааны хууль тогтоомжийн түүхэн эмхэтгэл ном”-ыг нийтэд танилцуулан, хүргэх нээлтийн ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

Шинэ номыг танилцуулах нээлтийн ёслолын үйл ажиллагаанд  Барилга, хот байгуулалтын яам, Нийслэл, дүүргийн газрын алба, 21 аймгийн ГХБХБГазар,МУИС-ын Шинжлэх ухааны сургуулийн Газарзүйн тэнхим, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Геодезийн салбар, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Газрын менежментийн тэнхим, Газар зохион байгуулагчдын холбоо, Газрын  чөлөөт менементийн холбооны зочид, төлөөлөгчид, салбарын ахмад зүтгэлтнүүд уригдан оролцлоо.

Уг номыг хуульч В.Энхтамир, ГЗБГЗЗГ-ын Захиргаа, удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга, Монгол Улсын Зөвлөх инженер Р.Ганхуяг нар эмхтгэн гаргаж, ГЗБГЗЗГ-ын дарга, Монгол Улсын Зөвлөх инженер Ц.Ганхүү хянан тохиолдуулсан байна.

Нээлтийн ёслолын үйл ажиллагаагааг нээж Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар болон ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү нар нээлтийн үг хэлж, уг арга хэмжээг эхлүүллээ.

Энэ үеэр шинэ номын танилцуулгыг хийж, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, их, дээд сургуулиуд, шинжлэх ухааны хүрээлэнд Газрын харилцааны хууль тогтоомжийн түүхэн эмхэтгэл ном”-ын дээжээс гардууллаа.

Санал асуулга

Орхон аймагт газар өмчлөлийг цахим хэлбэрээр явуулахыг дэмжиж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР