"Нээлттэй хаалганы өдөр" -ийг зохион байгууллаа

2018-04-28

Газрын харилцааны ажилтны өдрийг тохиолдуулан иргэд, олон нийтэд салбарын үйл ажиллагааг суртачлах хуваарийн дагуу  газрын харилцааны талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг сурталчлах, 2018 онд хийж хэрэгжүүлж буй ажлаа иргэдэд танилцуулах, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, иргэдийн санал хүсэлтийг сонсох  зорилгоор 2018 оны 4-р сарын 28-ны өдөр байгууллагын " Нээлттэй хаалганы өдөр"-ийг зохион байгууллаа.

            Нээлттэй хаалганы өдрөөр нийт 193 иргэнд үйлчилгээ үзүүлснээс газар өмчлөлийн асуудлаар 17, газрын кадастр болон  иргэдийн газар эзэмших, түүнтэй холбоотой асуудлаар 51, газрын зөрчил маргааны асуудлаар 16 иргэн,   гэр бүлийн хэрэгцээний газрын асуудлаар 36 иргэн, газар зохион байгуулалт, хот байгуулалт төлөвлөлтийн асуудлаар 35,  газрын төлбөрийн  талаар 11 иргэн, 3 иргэний газрыг хэмжин баталгуулж, газрын тухай хууль тогтоомжийн асуудлаар 25 иргэнд тус тус үйлчилсэн байна.

            Газар өмчлөлийн чиглэлээр 11 иргэнд газар өмчлүүлсэн захирамжийг олгон, Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж гэрчилгээ авах талаар зөвлөгөө өгч ,3 иргэнд хянан баталгааны дүгнэлт олгож, 1 иргэний газар дээр очиж үзлэг шалгалт хийж, зурган мэдээлэл авахыг хүссэн 2 иргэн, аж ахуйн нэгжид кадастрын мэдээллийн сангийн зургаар үйлчилсэн байна.

             Баян-Өндөр сум хариуцсан газрын даамал 36 иргэнд үйлчилгээ үзүүлснээс 10 иргэний газар хүссэн  өргөдөл шүүж, 2 иргэнд   хаяг шинэчлэгдсэн тухай   тодорхойлолт өгч, 13 иргэнд газрын тухай  хууль тогтоомжийн талаар зөвлөлгөө өгч, 5 иргэнд сумын ЗД-ын захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, эзэмшиж байгаа хашааны газраа  өмчлөхөөр 5 иргэний ирүүлсэн  өргөдөлийг хүлээн авч,  1 иргэнд газрын кадастрын зургаар үйлчилсэн байна.

            Газрын кадастрын чиглэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэхийг хүссэн 4 иргэний өргөдлийг хүлээн авч, 6 иргэн, 1 аж ахуйн  өргөдлийг шийдвэрлэн албан бичгээр хариу өгч, газрын биржийн mle.mn программ хангамжид 4 иргэний гэр бүлийн хэрэгцээний газрын зах зээлийн үнийн мэдээг бүртгэж, газрын мэдээллиийн сангийн  Ланд менежер программд  5 иргэний газар өмчлөлийн бүртгэлийн мэдээллийг  оруулж, кадастрын мэдээллийн сангаас 6 иргэн, аж ахуйн нэгжид  зурган мэдээллээр үйлчлэн, газар эзэмших эрхээ баталгаажуулж эрхийн гэрчилгээ шинээр авахыг хүссэн 3 иргэн, 2 аж  ахуйн нэгж, 1 байгууллагад газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олгон, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ арилжааны банкинд барьцаалсан  2 аж ахуйн нэгжийг барьцааны бүртгэлээс хасаж, нэгж талбар  хуваах нэгтгэх, газрын хэмжээ өөрчлөхийг хүссэн 2 байгууллага, 1 иргэн, 14 аж ахуйн нэгжийн хүсэлтийг судлан аймгийн Засаг даргын захирамжийн төслийг бэлтгэсэн байна.

            Газрын төлбөрийн асуудлаар Дэлгэрэх онц ХХК, Оюу орхон ХХК, иргэн Д.Чимгээ нарын газрын төлбөрийн  тооцоог нийлж, үлдэгдлийг тулган баталгаажуулж, газрын тухай хууль тогтоомж, газар өмчлөх, эзэмших асуудлаар 8 иргэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

            Барилга, хот байгуулалтын чиглэлээр Баянцагаан багийн вокзалын хэсгийн улсын чанартай замын ард олон жил сууршин амьдарч байгаа айл өрхүүдийн гэр бүлийн хэрэгцээний газрыг нь хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу  өмчлүүлэх  болсонтой холбогдуулан уулзалт ярилцлага зохион  байгуулж нийт 26 иргэн оролцсон бөгөөд эдгээр иргэдээс гаргасан санал хүсэлтийг  тусган төлөвлөлтийн зургийг шинэчлэн өөрчлөж 5 дугаар сарын 04-нд  иргэдэд газрыг нь хувиарлаж,  хүлээлгэн өгөхөөр боллоо. Мөн худалдаа үйлчилгээний Шархай төвийн барилгын ажлыг эхлүүлэхээр гаргасан хүсэлтэд  зөвлөгөө өгч, 11-р хороололд амины орон сууцны газар эзэмшиж буй  6 иргэний  цэвэр бохир усны шугмын зургийг хийж,  хоёрдогч түүхий эд болон хуванцар хог хаягдлын үйлдвэрлэл эрхэлдэг "Бидэрт манхан"  ХХК -ын бүтээгдэхүүнд лабораторийн  хяналт хийж, зөвлөгөө зөвлөмж өгсөн.

Санал асуулга

Орхон аймагт газар өмчлөлийг цахим хэлбэрээр явуулахыг дэмжиж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР