Стандарт хэмжил зүйн газраас Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн "Итгэмжлэлийн гэрчилгээ"-г хүлээн авлаа

2018-04-16

Манай лаборатори нь 2012 оноос тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж байгаа туршлагатай байгууллага. "Барилгын материалын сорилт, шинжилгээний лаборатори" нь Стандарт хэмжилзүйн газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 23 ны өдрийн А/81 тушаалаар олгогдсон TL 19-02 дугаар итгэмжлэлийн гэрчилгээний хүрээнд 11 төрлийн материал түүхий эдэд 63 үзүүлэлтээр сорил шинжилгээ хийж байна. 

ЭРХЭМ ЗОРИЛГО:

  • Барилгын лабораторийн үндсэн зорилго нь барилга байгууламжид хэрэглэх барилгын материал, түүхий эд, бүтээгдэхүүний чанарт тавих лабораторийн хяналтыг сайжруулах, барилгын чанар, аюулгүй байдлыг хангах, улмаар хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, барилгын стандартыг олон улсын стандартад нийцүүлэхэд оршино.

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ MNS ISO/IEC 17025: 2007
“Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага”

БОЛОВСОН ХҮЧИН: 

Чанарын менежер лабораторийн эрхлэгч Б.Тунгалагтуяа /Барилгын материалын технологич, инженер/
Техникийн менежер лабораторийн шинжээч Ш.Дэмбэрэлсүрэн /Аналитик химийн лаборант/
Лабораторийн шинжээч Б.Зулзаяа /Инженер физик/

ХАМРАХ ХҮРЭЭ:


ҮНЭ ТАРИФ:

  • Барилга хот байгуулалтын яамны сайдын 2012 оны 60 дугаар тушаалаар батлагдсан тарифыг мөрдөж ажиллаж байна. 

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ: 

ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДСАНААР:

  • Барилга байгууламжид хэрэглэгдэх , түүхий эд, материал,  бүтээгдэхүүний чанарт тавих лабораторийн хяналт сайжирна.
  • Барилгын чанар, аюулгүй байдлыг хангах, улмаар хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлнэ.
  • Орчин үеийн  өндөр мэдрэмжит компьютерийн удирдлага бүхий төхөөрөмжийг шинжилгээнд нэвтрүүлж, лабораторийн  эцсийн үр дүнгээр гаргах үнэлэмжийг үнэн зөв өндөр магадлалтай тогтооно.
  • Шинжилгээ судалгааны ажлыг үйлдвэрлэлтэй хослуулах, барилгын материалын үйлдвэрлэгчиддээ чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд  мэргэжилийн тусламж,  дэмжлэг үзүүлэх,  хамтран ажиллана.
  • Итгэмжлэгдсэн сорилтын лабораторийн үр дүнг ашиглан бүтээгдэхүүний баталгаажуулалт, тохирлын үнэлгээний ажлыг гүйцэтгэх бүрэн боломжтой болно.
Санал асуулга

Орхон аймагт газар өмчлөлийг цахим хэлбэрээр явуулахыг дэмжиж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР