Байгууллагын үйл ажиллагаа, хууль сурталчлах зорилгоор Баян-Өндөр сумын иргэдтэй уулзалт зохион байгуулж байна

2018-03-14

 

Зэст, Эрдэнэ, Говил, Баянцагаан, Рашаант, Уртын гол 6 баг дээр нийт 400 гаруй иргэд оролцож олон тооны санал хүсэлтийн сонсож үр өгөөж ихтэй уулзалт болж байна. 7 хоног үргэлжлэх уг уулзалт нь 2017 онд хийгдсэн ажлын тайлан болон 2018 оны төлөвлөөг танилцуулсан байна. Тус ажиллаас товч танилцуулахад Газар өмчлөхийг хүссэн 520 иргэний өргөдөл, шинээр газар эзэмшихийг хүссэн 303 иргэний өргөдөл, хуучин хашааныхаа газрыг  эзэмшихийг хүссэн 43 иргэний өргөдөл, газар эзэмших  эрх шилжүүлэхийг хүссэн 52 иргэний өргөдөл, шинээр газар хүссэн 732 иргэний өргөдлийг хүлээн авсан. ГЭЭГ-г барьцаанд тавихийг хүссэн 12 иргэний өргөдөл, байгууллагын өргөдөл гомдлын программ дээр 238 өргөдлийг хаасан 2017 онд нийт 1900 өргөдөл хүлээн авсан байна. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 оны 06 сарын 27-нд батлагдаж 2003 оны 05 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлснээс хойш 20631 өргөдөл хүлээн авч 18756 иргэд газар өмчлүүлсэн байна. Энэ нь ирсэн өргөдлийн 90,9 хувь, хүн амын 18,45 хувь, өрхийн 65,34 хувьтай тэнцэж байна. Газар өмчилж авсан иргэдийн 90,37 хувь буюу 16950 иргэн эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэн өөрийн өмчийн газраа эдийн засгийн эргэлтэд оруулах эрхтэй болсон байна.

Дараах хувиарын дагуу иргэдтэй уулзалт зохион байгуулна.

Оюут багт 2018.03.14 нд 10 цагт

Даваат багт 2018.03.14 нд 15 цагт

Уурхайчин багт 2018.03.14 нд 10 цагт

Дэнж багт 2018.03.14 нд 15 цагт

Булаг, Баянбулаг багт – 2018.03.15 нд 10 цагт

Уртбулаг, Бүрэнбүст багт – 2018.03.15 нд 10 цагт

Наран, Шанд багт – 2018.03.15 нд 15 цагт

Их залуу багт – 2018.03.15 нд 15 цагт

Хүрэнбулаг багт – 2018.03.16 нд 10 цагт

Согоот багт – 2018.03.16 нд 10 цагт

Яргуйт багт – 2018.03.16 нд 15 цагт

Цагаанчулуут багт – 2018.03.16 нд 15 цагт

тус тус уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

 

 

 

 

 

 
Санал асуулга

Орхон аймагт газар өмчлөлийг цахим хэлбэрээр явуулахыг дэмжиж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР