БАЯНЦАГААН БАГ ШАРЧУЛУУТ УУЛЫН УРД ЭНГЭРИЙН 120 ГА ГАЗРЫН ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛЫН ХЭСЭГЧИЛСЭН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

2017-11-08

ЗАХИРГАА, ОЛОН НИЙТИЙН БҮС

Энэхүү бүс нь уг хороололд үйлчлэх нийгмийн дэд бүтцийн зохистой хүрээнд тулгуурлан бий болсон төлөвлөлтийн цөм хэсэг юм. Төв зам дагуу захиргаа, цагдаагийн хэсэг, өрхийн эмнэлэг, зочид буудал, худалдааны болон ахуйн үйлчилгээний барилгууд байрлана.

  Орон сууцны хорооллын бүсээс ирэх явган зорчигчдын хөдөлгөөний урсгалыг нэвтрүүлэх зорилгоор энэ хэсэгт газар доогуурх гарц төлөвлөв. Ерөнхий боловсролын сургуулийн хүчин чадал нь 1140 сурагч байх ба бага, дунд, ахлах ангийн онцлогт тохируулан тусдаа блокчилсон барилгууд байхаар төлөвлөв. Сургуулийн эдэлбэр газарт биеийн тамирын талбай, ногоон байгууламж бүхий амрах талбай зэргийг тусгаж өгсөн. Хорооллын хэмжээнд 560 хүүхдийн цэцэрлэг шаардлагатай болох ба үйлчлэх хүрээ, орон сууцны бүсийн нягтралыг үндэслэн 2 байрлалд цэцэрлэгийн барилга төлөвлөсөн.  Сургууль, цэцэрлэгийн эдэлбэр газрын хэмжээг БНбД 30-01-04-ийг үндэслэн тогтоов.

 

НИЙТИЙН ОРОН СУУЦНЫ БҮС

Энэ бүсэд 2 давхар таунхаус болон 5 давхар нийтийн орон сууцны барилгууд төлөвлөгдсөн бөгөөд оршин суугчдын тав тухтай байдлыг хангах үүднээс хойноос урагш босоо чиглэлд авто машин үл зорчих цэцэрлэгт гудамжтай байна.

   

  Мөн гадна спортын талбай бүхий биеийн тамирын заалны барилга, худалдаа үйлчилгээний барилгыг “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм” БНбД 30-01-04-ын дагуу төлөвлөлтөнд тусгаж өгсөн. 

Санал асуулга

Орхон аймагт газар өмчлөлийг цахим хэлбэрээр явуулахыг дэмжиж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР