СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

 

  1. ОРШИЛ
  1. ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН МЭДЭГДЭЛ
  1. СТРАТЕГИЙН ҮНДСЭН ЗОРИЛТУУД
    1. Алсын хараа
    2. Эрхэм зорилго, эрхэмлэх зарчим
    3. Орчны шинжилгээ
    4. Стратегийн зорилт
    5. Үйл ажиллагааны хамрах хүрээ
    6. Эн тэргүүнд худалдан авах
    7. Стратегийн зорилт, бүтээгдэхүүний анги хоорондын уялдаа
  1. ТУХАЙН ТӨСВИЙН ЖИЛД НИЙЛҮҮЛЭХ БҮТЭЭГДЭХҮҮН
    1. Тухайн төсвийн жилд нийлүүлэх бүтээгдэхүүн
    2. Бүтээгдэхүүн нийлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ
    3. Байгууллагын бүтэц зохион байгуулалт
    4. Хяналтын механизм
      1. Санхүүгийн хяналт
      2. Байгууллагын үйл ажиллагааны хяналт
      3. Удирдлагын зүгээс шийдвэр гаргах үйл явцад тавих хяналт
      4. Гарсан шийдвэрийн биелэлтэд тавих хяналт

 

  1. ӨМЧЛӨЛИЙН БУСАД ЗОРИЛТУУД
    1. Өмчлөлийн зорилт
    2. Санхүүгийн үйл ажиллагааны зорилт ба үзүүлэлтүүд
    3. Нөөцийн ашиглалт, сайжруулалт

Хүний нөөц

Биет хөрөнгийн нөөц

Санхүүгийн нөөц

  1. Эрсдэл

ОРШИЛ

            Монгол Улсын Их Хурлын баталсан төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг хэрэгжүүлэх үүднээс энэхүү  “Үйл ажиллагааны стратегийн төлөвлөгөө”-г боловсруулав.

            Төлөвлөгөөнд дараах зүйлүүдийг багтаасан болно. Үүнд:

  • Ойрын 3 жилд худалдан авах, нийлүүлэх бүтээгдэхүүн /ажил үйлчилгээ/ болон өмчлөлийн стратеги зорилт
  • Төсвийн жилийн хугацаанд нийлүүлэх бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, чанар, тэдгээрийн зардал
  • Олон улсын бүртгэлийн стандартын дагуу жилийн эцсийн тайлантай ижил үзүүлэлтээр боловсруулсан санхүүгийн төсөв
  • Ерөнхий менежерээс байгууллагын эд хөрөнгийг хамгаалах, боловсон хүчний чадварыг бэхжүүлэх талаар авч хэрэгжүүлэх болон өмчлөгчийн эрхтэй холбогдсон бусад асуудлууд
  • Төсвийн жилд гарах капитал зардал
  • Тус байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор улсын төсөвт орох орлого, зарлагын талаархи мэдээлэл

 

2. ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН МЭДЭГДЭЛ

 

            Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь  газар, геодези, зураг зүй, барилга хот байгуулалтын талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, энэ чиглэлээр Монгол Улсын төрөөс баримтлах бодлого, чиглэлийг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй ГХБГЗЗГазрын харьяанд  ажилладаг Орхон аймаг дахь хэрэгжүүлэгч  агентлаг юм.

            Монгол Улсын Их Хурлаас баталсан төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн зарчмийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан тус газар  2013-2015 оны төсвийн жилд энэхүү Бизнес стратегийн төлөвлөгөөнд тусгагдсан санхүүгийн болон үйл ажиллагааны тодорхой үр дүнд хүрэх зорилтыг тавьж ажиллахаар санал болгож байна. Энэхүү төлөвлөгөө нь тус байгууллагын үйл ажиллагаа болон түүний үр дүнг ил тод нээлттэй байлгах түүнд зарцуулах хөрөнгийг үр ашигтай зарцуулахад чиглэгдэн боловсрогдсон юм.

            Байгууллагын үйл ажиллагаа нь газрыг геодези, зураг зүйд үндэслэн иргэн хуулийн этгээдэд эрх зүйн баталгаатайгаар эзэмшүүлэх, ашиглуулах гагцхүү Монгол Улсын иргэнд өмчлүүлэх улмаар газрыг сонгодог утгаар нь эдийн засгийн эргэлтэнд оруулах барилга, хот байгуулалтын талаар төрөөс баримталж буй бодлогыг орон нутагт хэрэгжүүлж, хот төлөвлөлтийг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх хүн амын ая тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцлийг хангахад чиглэгдсэн үйл ажилллаагаа явуулж хууль тогтоомжийн хэрэгжилтэнд тавих хяналтын үр нөлөөг сайжруулахад чиглэгдэнэ.

            Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь  нийлүүлэх бүтээгдэхүүнийг тохиролцсон тоо хэмжээ, чанар хугацааны үзүүлэлтийн хүрээнд нийлүүлэхийн тулд боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх урамшуулахтай холбогдсон өмчлөгчийн зорилт авах арга хэмжээг энэхүү төлөвлөгөөнд мөн тусгасан болно.

 

 

Газрын харилцаа, барилга,хот байгуулалтын газрын  дарга                                  Д.ЦОЛМОН

 

 

3. СТРАТЕГИЙН ҮНДСЭН ЗОРИЛТУУД

 

            Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар  нь Монгол Улсын хууль тогтоомжоор тогтоосон үндсэн үүрэг зорилгоо хэрэгжүүлэх үүднээс бизнес стратегийн төлөвлөгөөг боловсруулж уг төлөвлөгөөний энэ хэсэгт харуулсан бүтээгдэхүүний ангилал болон 5-6-р хэсэгт тусгасан  өмчлөгчийн үйл ажиллагааны чиглэлээ хангах үүднээс дараах стратегийн зорилтыг хангаж  ажиллахаар төлөвлөж байна.

 

3.1. Байгууллагын алсын хараа

            Газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, газрын шинэтгэлийн бодлогыг эрчимжүүлэх, барилгын хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэн хот байгуулалтыг боловсонгуй болгосоор аймгийн хүн амын амьдрах орчин сайжирч , эдийн засгийн нөөц чадавхийг нэмэгдүүлэх

 

3.2. Байгууллагын эрхэм зорилго, эрхэмлэх зарчим

Салбарын  хууль  эрх  зүй, техникийн  баримт  бичгийг  боловсронгуй  болгох,  хэрэгжүүлэх,  газрын  шинэтгэлийн бодлогыг   эрчимжүүлж,  газрыг  эдийн  засгийн  эргэлтэд  оруулах,  Монгол  орны  нутаг  дэвсгэрийг  зурагжуулах, солбицол, өндрийн нэгдсэн тогтолцоог хангах, үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтэц байгуулах, барилгажилт, барилгын  материалын  үйлдвэрлэл,  нийтийн  аж  ахуйг  хөгжүүлэх,  хот  төлөвлөлт,  хот  байгуулалтын  бодлогыг хэрэгжүүлэх  замаар салбарын үр ашиг, бүтээмж чанарыг дээшлүүлэх явдал юм.

Эрхэм зорилгыг хангахдаа :

   Геодезийн хэмжил, зураг зүй, суурь судалгаанд суурилсан газар ашиглалтын төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт, олон зориулалтат кадастр, орон зайн мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, тогтвортой хөгжилд газрын салбарын гүйцэтгэх үүрэг, үр дүнд чиглүүлэн ажиллана.

   Иргэд, байгууллага, төрийн байгууллагад бодит агшины мэдээлэл, үйлчилгээг нийлүүлэхэд чиглүүлнэ.

   Мэргэжилтний мэдлэг чадварыг хөгжүүлж, ёс зүйтэй хамт олныг төлөвшүүлнэ

 

3.3.  Орчны шинжилгээ                                                                                   Бүдүүвч№1

Дотоод орчин

Давуу тал

Сул тал

  • Удирдлагын чадавхи бүрдсэн
  • Санхүүжилтийн эх үүсвэр тодорхойлогдсон
  • Бүтэц зохион байгуулалт оновчтой тогтоогдсон
  • Сумдад газрын даамлуудыг орон тоогоор ажиллуулаагүй

Гадаад  орчин

Боломж

Бэрхшээл

  • Улс төрийн тогтвортой байдал
  • Засгийн газрын тогтвортой бодлого
  • Улс орны нийгэм эдийн засгийн тогтвортой байдал
  • Газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах талаар иргэдийн ойлголт хангалтгүй
  • Хот байгуулалт барилгажилтын хөрөнгө оруулалт хүрэлцээ муутай

 

3.4.  Байгууллагийн стратегийн зорилт /хүрэх үр дүн/

            Орхон аймгийн ГХБХБГазар нь  2013-2015 онд  дараах стратегийн зорилт дэвшүүлж байна. Үүнд:

  • Стратегийн зорилт 1.

            Төрөөс газрын талаар баримталж байгаа бодлого, чиглэлтэй уялдуулж аймгийн болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын ерөнхий /тухайн жилийн/ төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх

  • Стратегийн зорилт 2.

Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, газрын үнэ, үнэлгээ, татвар, төлбөрийг боловсронгуй болгох замаар улс орны хөгжлийг дэмжихэд чиглэсэн кадастрын тогтолцоог буй болгож, эрхлэх

  • Стратегийн зорилт 3.

            Аймгийн нутаг дэвсгэрийг зурагжуулах чиглэлээр бодлого боловсруулах хэрэгжүүлэх геодези, зураг зүйн мэдээллээр иргэд хуулийн этгээдийг хангах

  • Стратегийн зорилт 4.

            Газрын кадастрын тогтолцоог боловсронгуй болгож газрын мэдээллийн сан бүрдүүлэх

  • Стратегийн зорилт 5.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулах

  • Стратегийн зорилт 6.

            Хот байгуулалтын ажлыг бүс нутгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтөй уялдуулан хөгжүүлэх

  • Стратегийн зорилт 7.

            Төв суурин газрын хүн амын оршин суух, ажиллаж амьдрах аятай нөхцлийг хангах

  • Стратегтйн зорилт8

            Барилгын салбарын бүх төрлийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлж үр өгөөжийг нэмэгдүүлэх

  • Статегийн зорилт 9

            Хот байгуулалт, барилга, нийтийн аж ахуйн салбарын норм дүрэм,  журмын хэрэгжилтийг хангаж барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн талаар явуулах төрийн бодлого, хөгжлийн ойрын ба хэтийн чиглэлийн хэрэгжүүлэх ажлыг хууль эрх зүйн хүрээнд мэргэжлийн удирдамж, зөвлөгөө, шаардлагатай судалгаа мэдээлэлээр хангах, дэмжин туслах ажлыг зохион байгуулах

  • Стратегийн зорилт 10

            Боловсон хүчний чадавхи байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх

 

3.5. Үйл ажиллагааны хамрах хүрээ

Тус газар нь   газрын харилцаа геодези, зураг зүй , хот байгуулалт барилга нийтийн аж ахуйн асуудлыг  засаг захиргааны бүх нэгжийн түвшинд нэгдсэн зохион байгуулалтын удирдлага, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр ханган хэрэгжүүлнэ.       Үүнд: Газар зохион байгуулалт, хот байгуулатын төлөвлөгөө боловсруулж кадастрын зураглал хийхээс эхлээд хот байгуулалт, барилгажилт, нийтийн аж ахуйн салбрын хөгжлийг зохион байгуулах хүртэлх үйл ажиллагаа хамрагдана.

 

3.6. Эн тэргүүнд худалдан авах/нийлүүлэх/ бүтээгдэхүүн

            Газрын алба  нь дээр дурьдсан стратегийн зорилтыг хангахын тулд ирэх 3 жилийн хугацаанд  ГХГЗЗГазрын дарга  болон  Аймгийн  засаг дарга бусад холбогдох байгууллагад дараах бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр төлөвлөж байна.

Үүнд:                                                                                                                                   

 

 

 Бүдүүвч№2

Бүтээгдэхүүний анги

д/д

Бүтээгдэхүүний нэр

  1. Бодлогын зөвлөгөө

1.1

Бодлогын зөвлөгөөгөөр хангах

1.2

Бодлого чиглэл баримт бичиг боловсруулах

  1. Газрын кадастр эрхлэх

2.1

Газрын нэгдмэл сангийн жил бүрийн сумын   тайланг хүлээж авах аймгийн тайланг  нэгтгэн гаргах

2.2

Газрын нэгдмэл сангийн ангиллын талаархи мэдээлэлд өөрчлөлт оруулах санал болоьсруулах

2.3

Орон нутагт газрын улсын бүртгэлийг хөтлөх мэргэжил арга зүйн заавраар хангах хяналт тавих

2.4

Газрын зах зээлийн үнийг тодорхойлсон  үнэлгээний аргачлалын дагуу тогтоох

2.5

Газрын төлбөрийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах

2.6

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах

2.7

Газрын мэдээллийн сан байгуулах хэвийн үйл ажиллагааг хангах

  1. Газар зохион байгуулалтын төлөвлөлт

3.1

Газар зохион байгуулалтын  Аймгийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол боловсруулах ажлыг зохион байгуулах

3.2

 Сум аймгийн ГЗБ-ын тухай жилийн төвлөгөөг боловсруулан батлуулж  биелэлтийг хангуулах

  1. Газар хамгаалах нөхөн сэргээх ажлыг зохион байгуулах

4.1

Газар хамгаалах нөхөн сэргээх ажлыг зохион байгуулах

4.2

Газрын мониторинг хийх

  1. Газрынхарилцааны зохицуулалт

2.1

Хяналт шалгалт

5.2

Газрын харилцааг зохицуулах

  1.  Хот байгуулалт

6.1

Хот байгуулалтын ерөнхий ба хэсэгчилсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх

6.2

Хот байгуулалтын норм дүрэм журмын хэрэгжилтийг хангах

  1. Барилгажилтын асуудал

7.1

Барилгын мэрэгжилийн  байгууллагын  үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх

7.2

Барилгын салбарын хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дэшлүүлэх,  барилга захиалагчийн үүргийг гүйцэтгэх

7.3

Барилгын норм дүрэм журмын хэрэгжилтийг хангах

  1. Орон сууц , нийтийн аж ахуйн инженерийн шугам сүлжээ

8.1

Орон сууцны ашигалат, хамгаалалтыг сайжруулах,  СӨХ- хамтран ажиллах

8.2

Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын хүртээжийг нэмэгдүүлэх

8.3

Инженерийн шугам сүлжээний ашиглалт хамгаалалт, шинэчлэх өргөтгөх асуудлыг судлан шийдвэрлэх асуудлыг санал дүгнэлт гаргах, хэрэгжилтийг хангах

  1. Мэдээлэл сурталчилгаа

9.1

Үйл ажиллагаагаа сурталчилах мэдээллэх

  1. Удирдамж арга зүйгээр хангах

10.1

Мэргэжил арга зүйн удирдлагаар хангах

10..2

Сургалт семинар зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулах

  1. Зураг атлас

11.1

Байр зүйн зураг

11.2

Зураг атлас

  1. Геодезийн ажил

12.1

Цэгийн каталоги

12.2

Сүлжээний хэмжилт

12.3

Хөрвүүлэлтийн параметр

12.4

Цэгүүдийн хамгаалалт

 

  1. Мэдээллийн сан

13.1

Геодези зураг зүйн мэдээллийн нэгдсэн сан

  1. Дотоодын бүтээгдэхүүн

14.1

Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжүүлэлтийг хангуулах

14.2

Газрын даргын тушаал шийдвэрийн хэрэгжилтийг  хангуулах

14.3

Байгуулагын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангуулах

14.4

Хууль тогтоомж засгийн газрын тогтоол шийдвэрийн биелэлтийг хангуулах

14.5

Төрийн албан хаагчидтай үр дүнгийн гэрээ байгуулж гэрээг дүгнэх ажлыг зохион байгуулах

14.7

Санхүү төсвийн талаар

 

3.7. Стратегийн зорилт бүтээгдэхүүний анги хоорондын уялдаа

Тайлбар: Стратегийн зорилт ба бүтээгдэхүүний анги хоорондын уялдаа холбоог бүдүүвч 1-д тодорхойлсон бөгөөд үүнд дараах тайлбарыг хийх нь зүйтэй гэж үзэж байна.                                                                                    

                                                                                                                          Бүдүүвч№3

Стратегийн зорилт

Бүтээгдэхүүн

Уялдаа холбооны талаархи тайлбар

1.

БҮ-2 /Газрын кадастр эрхлэх/

БҮ-3 /Газар зохион байгуулалтын төлөвлөлт/

БҮ-4 /Газар хамгаалах нөхөн сэргээх ажлыг зохион байгуулах/

БҮ-5 /Газрын харилцааны зохицуулалт/

Эдгээр бүтээгдэхүүнийг газрын шинэтгэлийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэх хүрээнд зохистой нийлүүлснээр газар улс орны хөгжил иргэдийн амьдрал дэвжин дээшлэх бодит материаллаг үндэс болох юм.

2.

БҮ-2 /Газрын кадастр эрхлэх/

БҮ-3 /Газар зохион байгуулалтын төлөвлөлт/

БҮ-4 /Газар хамгаалах нөхөн сэргээх ажлыг зохион байгуулах/

БҮ-5 /Газрын харилцааны зохицуулалт/

Эдгээр бүтээгдэхүүнийг газрын шинэтгэлийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэх хүрээнд зохистой нийлүүлснээр газрыг шинжлэх ухааны үндэстэй технологи арга зүйд үндэслэн бүртгэх газрын улсын тоо бүртгэл хөтлөх газрын нэгдмэл сангийн тайлан гаргах боломж нээгдэх юм.

3.

БҮ-9 / Зураг атлас/

БҮ-10 / Геодезийн ажил/

сансрын зургаар зурагжуулах/

БҮ-11 / Мэдээллийн сан/

Эдгээр бүтээгдэхүүний анги нь  аймгийн нийт нутаг дэвсгэрийг зурагжуулах геодези зураг зүйн мэдээллээр иргэд хуулийн этгээдийг хангахад чиглэгдэнэ.

4.

БҮ-10 / Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагаа/

 

Эдгээр бүтээгдэхүүний анги нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагааг төрийн зохицуулалттайгаар дэмжин зохистой хөгжүүлэхэд чиглэгдэнэ.

5.

БҮ-2 /Газрын кадастр эрхлэх/

БҮ-5 /Газрын харилцааны зохицуулалт/

БҮ-9 / Зураг атлас/

БҮ-10 / Геодезийн ажил/

БҮ-11 / Мэдээллийн сан/

Эдгээр бүтээгдэхүүний анги нь геодези зураг зүйн өндөр чанар бүхий бүтээгдэхүүнд тулгуурлан газрын кадастрын тогтолцоог боловсронгуй болгож газрын мэдээллийн сан бүрдүүлж хөтлөх тайлан гаргахад чиглэгдэнэ.

6.

БҮ-1 / Бодлогын зөвлөгөө/

БҮ-5 / Мэдээлэл сурталчилгаа/

БҮ-6 / Удирдамж арга зүйгээр хангах/

БҮ-7 / Гадаад хамтын ажиллагаа/

БҮ-11 / Дотоодын бүтээгдэхүүн/

Эдгээр бүтээгдэхүүний анги нь стратегийн зорилтыг үр дүнтэй хангах байгууллагын үйл ажиллагааны хэвийн нөхцлийг хангах үндэс болж өгнө.

 

4. ТУХАЙН ТӨСВИЙН ЖИЛД НИЙЛҮҮЛЭХ БҮТЭЭГДЭХҮҮН

 

4.2.   Бүтээгдэхүүнийг нийлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ

            Тус газар 2015-2017 онд бүтээгдэхүүн нийлүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

  • Хууль эрх зүйн хүрээнд:
    • Стратегийн зорилтыг хангахад эрх зүйн үйлчлэл үгүйлэгдэж байгаа буюу өөрчлөн шинэчлэх шаардлагатай фактуудыг судлан тодорхойлж,  ГХГЗЗГазарт тавьж шийдвэрлүүлэх
  • Техник, технологийн шинэчлэлийн хүрээнд:

      -Тус албаны компьютер, хувилах хэрэгслийн хүчин чадлыг нэмэгдүүлж,   орчин үеийн түвшинд хүргэнэ.

-Нэгдсэн мэдээллийн сан бүхий салбарын дотоод сүлжээ бий болгох

  • Өндөр чадвартай боловсон хүчин бүрдүүлэх хүрээнд:
    • Тус Газрын  боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр гарган ажиллана.
    • Дотооддоо өөрийн нөөц бололцоондоо тулгуурлан ажилчнуудын мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр өөрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтын ажиллагааний гэрээ, хөтөлбөр гарган ажиллана.
    • Ажилтныг ажлын үр дүнгээр нь үнэлж урамшуулах журам гарган ажиллана.

 

4.3. Байгууллагын бүтэц, зохион байгуулалт

Тус Газар нь   Засгийн газрын 2008 оны 56-р тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын харьяанд аймгийн  ГХБХБГазар  нэртэйгээр байгуулагдсан.

 Газрын албаны  удирдлага, зохион байгуулалтын бүтцийг Газрын харилца, барилга,  геодези зураг зүйн газрын даргын 2009 оны 07 дугаар тушаалаар баталж байсан.

 

4.4. Хяналтын механизм

            4.4.1. Санхүүгийн хяналт

            Газрын   төсвийн хөрөнгийг хувиарлан зарцуулах, хяналт тавих эрхийг тус газрын  дарга буюу ерөнхий менежер эдлэнэ.

            Байгууллагын даргын тушаалаар төсвийн мөнгөн хөрөнгө, тооцооны баримтуудад 1-р гарын үсгийг дарга, 2-р гарын үсгийг ерөнхий нягтлан бодогч зурна. Гарах зардлын талаар ерөнхий менежерт урьдчилан танилцуулж, зөвшөөрөл /гарын үсэг/ авсны үндсэн дээр төсвийн хөрөнгийн гүйлгээ хийнэ.

Төсвийн хөрөнгийн зарцуулалтын талаар улирал тутам  даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгнө. Бараа материалын зарцуулалтад хагас бүтэн жилээр газрын   даргын тушаалаар комисс томилон тооллого хийнэ. Улирал бүр төсвийн хөрөнгийн зарцуулалтын тайлан гаргана.

            4.4.2. Байгууллагын үйл ажиллагааны хяналт

Үйл ажмллагааны түвшинд тавих хяналтын үр дүнгийн гэрээ байгуулан ажиллах хэлбэрээр хэрэгжүүлнэ. Энэхүү Бизнесийн стратегийн төлөвлөгөө нь Газрын  дарга /ерөнхий менежер/-аас  ГХГЗЗГазрын даргатай  байгуулах үр дүнгийн гэрээний хавсралт болно. Ерөнхий менежер нь ажилтнуудтай үр дүнгийн гэрээ байгуулан ажиллах бөгөөд гэрээний үндсэн хэсэг нь энэхүү төлөвлөгөөнд тодорхойлогдсон төсвийн жилд нийлүүлэх бүтээгдэхүүн байна.

Үр дүнгийн гэрээний биелэлтийг улирал бүрийн эцэст дүгнэх бөгөөд ингэхдээ төсвийн зарцуулалтын байдлыг нийлүүлсэн бүтээгдэхүүний чанар, тоо хэмжээ, хугацаа, зардал зэрэг үзүүлэлтүүдтэй холбон авч үзнэ.

Үр дүнгийн гэрээнд санхүүгийн жилийн туршид нөхцөл байдал буюу салбарын тэргүүлэх чиглэл өөрчлөгдсөн тохиолдолд нэмэлт, өөрчлөлт оруулж, төсвийн ерөнхийлөн захирагчийн зөвшөөрснөөр уг нэмэлт, өөрчлөлтийг баталгаажуулна.

            4.4.3. Удирдлагын зүгээс шийдвэр гаргах үйл явцад тавих хяналт

Газрын даргын тушаалаар баталсан “Газрын  даргын захиргааны зөвлөлийн ажиллах журам”-аар зохицуулна.

Даргын зөвлөл нь даргад зөвхөн санал зөвлөгөө өгөх эрхтэй бөгөөд эцсийн шийдвэрийг газрын дарга гаргаж, хариуцлага хүлээнэ.          

            4.4.4. Гарсан шийдвэрийн биелэлтэд тавих хяналт

            Газар, геодези, зураг зүй, барилга, хот байгуулалт, нийтийн ажхуй, орон сууцны  талаархи Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхий сайдын шийдвэр ГХБГЗЗГ-ын даргын тушаал  болон газрын  даргын тушаал, даргын зөвлөлийн хурлын протоколоор өгөгдсөн үүрэг даалгаварын биелэлтийг сар, улирал, жилээр нэгтгэн хянана.

  • Тушаалын биелэлтийг газрын  дарга гаргаж улирал тутам ГХГЗЗГ-ын даргад танилцуулна .
  •  Газрын  дарга нь үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг ГХБГЗЗГ-ын дөргын  өмнө хариуцах бөгөөд стратегийн зорилтыг хангах зорилгоор байгууллагын дотоод хяналтыг хэрэгжүүлнэ.
  • Хангалтгүй буюу зохих ёсоор биелээгүй, эсвэл хэрэгжээгүй шийдвэрийн талаар даргын зөвлөлийн хурал дээр хэлэлцэж болно

5. ӨМЧЛӨЛИЙН БУСАД ЗОРИЛТУУД

 

5.1. Өмчлөлийн зорилт

            Газар  нь  2015-2017 онд өмчлөлийн дараах зорилтыг дэвшүүлэн ажиллахаар төлөвлөж байна. Үүнд:

  • Өмчлөлийн зорилт 1

Алба  үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор нэгдсэн байранд байрлах, төвхнөх

  • Өмчлөлийн зорилт 2

2015 оны төсвийн жилээс улсын нэгдсэн төсвийн санхүүжилтээс гадна өөрийгөө санхүүжүүлэх арга хэлбэрийг судлах

  • Өмчлөлийн зорилт3

Төсөв, санхүүгийн хүндрэл, бэрхшээлийг өөрийн нөөц бололцоогоор тулгуурлахаас гадна төсөл, хөтөлбөр болон үндсэн бус үйл ажиллагааны орлогоор шийдвэрлэж байх

 

5.2. Санхүүгийн үйл ажиллагааны зорилт ба үзүүлэлтүүд

2015 оны санхүүгийн жилээс эхлэн тус алба  нь гарах зардлыг төлөвлөх бус харин хүрэх үр дүнд чиглэсэн үйл ажиллагаагаа тодорхойлон түүнийг гүйцэтгэхэд шаардлагатай зардлаа төлөвлөж санхүүжилтийг шийдвэрлүүлэн хэрэгжүүлэх зарчимд шилжих болно.

  1. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад бүрэн шилжинэ.
  2. Төсвийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн шинэтгэлийг бүрэн хэрэгжүүлнэ.
  3. Байгууллагын санхүүгийн бүртгэлийн программ хангамж суурилуулан одоо хийгдэж байгаа тайлан, мэдээ хүлээн авах сүлжээг ашиглалтанд оруулна.
  4. Өглөг, авлагагүй байх

5.3. Нөөцийн ашиглалт, сайжруулалт

Тус газар  нь Засгийн газрын хэрэгжүүлэгч  агентлаг-Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын харьяа болж  статус нь өөрчлөгдөж байгууллагын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн баталсан болно. Аймгийн хэмжээнд газар, геодези, зураг зүй, хот байгуулалт, барилга нийтийн аж ахуйн харилцааг бэхжүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг нэмэгдүүлэх зэргийг гүйцэтгэхэд шаардлагатай боловсон хүчнийг нэмж авах шаардлагатай байна.

            Тус газар нь одоогийн байдлаар 18 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Эдгээр төрийн албаны албан хаагчид нь барилга, хот төлөвлөлт, инженерийн шугам сүлжээ, зураг,  төсөв газар зохион байгууллат, газрын төлөвлөлт, газрын талаархи хууль эрх зүйн чиглэл, газар зүйн мэдээллийн систем болон, геодези, зураг зүй,  архив, мэдээллийн чиглэлээр мэргэшсэн, ажлын байран дээрээ тодорхой хугацаанд ажиллаж туршлага эзэмшсэн мэргэжлийн боловсон хүчин юм.     

            Боловсон хүчний бодлого

            Газрын шинэтгэл, барилга, хот байгуулалтын  бодлогыг гардан хэрэгжүүлэхэд шинэ мэдлэг, арга барил эзэмших, дэвшилтэт туршлагад үндэслэх явдал чухал ач холбогдолтой нь боловсон хүчнийг давтан сургах, мэргэшүүлэхийг шаардаж байна.  Суманд ажиллаж байгаа газрын албаны ажилтнуудыг чадваржуулах, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх асуудал тулгамдсан зорилт болж байна.

  1. Газраас  албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэхийн тулд дараах чиглэлийг баримталж ажиллах болно. Үүнд:

- Албан хаагчдын мэдлэг чадварыг байнга дээшлүүлэхэд чиглэсэн бүхий л арга хэмжээг хөрөнгө оруулалт гэж үзнэ.

- Мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх хүсэл эрмэлзлэлийг дэмжинэ.

- Албан хаагчид ажиллах явцдаа ур чадвараа тогтмол нэмэгдүүлэх

- Мэдээлэл болон туршлагаа харилцан солилцох орчныг бүрдүүлж, шаардлагатай үед зохион байгуулалтай сургалтад хамруулна.

- Мэдлэг чадварыг нь нэмэгдүүлэх, төрөл бүрийн ажлын чиг үүргийг гүйцэтгэх чадвар эзэмшүүлэхийн тулд албан хаагчдыг тодорхой хугацаагаар өөр хооронд нь сэлгүүлэн ажиллуулж дадлагажуулна.

- Ажилтны ажлын туршлага, онцгой ур чадварыг улам хөгжүүлэхийн тулд тодорхой хугацаатай асуудал боловсруулан үүрэг даалгавар, томилолт өгч ажиллана.

            2.Албан хаагчдыг сургах, мэргэшүүлэх чиглэлээр дараах бодлогыг баримтлана. Үүнд:

- Газрын үйл ажиллагааг байнга боловсронгуй болгохын тулд нийт ажиллагсад нь тасралтгүй суралцдаг, суралцах шинэ арга барилыг идэвхитэй эрж хайн хэрэгжүүлнэ

Сургалтыг дараах төрлөөр зохион байгуулна:

- Ажлын байран дахь сургалт

- Бие хүний ур чадварыг дээшлүүлэх сургалт

- Давтан буюу мэргэшүүлэх сургалт

  1. Газрын дотоод нөөцийг ашиглаж ажлын байран дахь сургалтыг явуулна.
  2. Хамтарч /баг, бүлгээр/ ажиллахыг дэмжинэ.

5.4. Эрсдэл

            Тус газар  нь эрхлэх асуудлынхаа хүрээнд үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай төсвийг батлуулсан тохиолдолд ямар нэгэн өр төлбөрт орох нөхцөл байхгүй.

            Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх ажлыг Монгол улсын түүхэнд анх удаа хэрэгжүүлэх гэж байгаатай холбоотойгоор туршлага дутах,хөрөнгө санхүүгийн бэрхшээл учрах зэрэг хүндрэл гарч болох юм.
       Сүүлийн үед барилгын материалын чанар стандарт муу байгаагаас шалтгаалан осол аваар гарч болзошгүй юм. Хот суурин газрын ерөнхий төлөвлөгөө хийгдээгүйгээс газар зохион байгуулалт, хот төлөвлөлтөнд хүндрэл учирч байна.

Тус газрын   эрхлэх асуудлын хүрээнд холбогдох 80 орчим эрх зүйн хэм хэмжээ тогтоосон акт УИХ, Засгийн газар агентлагын түвшинд батлагдаж эрх зүйн орчин боловсронгуй болж байна.

Сүүлийн жилүүдэд газар, барилга, хот байгуулалтйн тухай хуулиудад нэмэлт өөрчлалт оруулах тухай хуулийн төсөл УИХ-аар, гадаадын иргэн хуулийн этгээдэд газрын түрээс концессийн гэрээгээр ашиглуулах журам, газрын биржийн ажиллах журам, газрын сангийн ажиллах журам тус тус засгийн газраар хэлэлцэгдэн шийдвэрлэгдэнэ. Эдгээр хууль эрх зүйн акт зохих ёсоор батлагдахгүй хугацаа алдах тохиолдолд газар үйл ажиллагааны стратегийн төлөвлөгөөнд тусгагдсан зарим үүргийг хэрэгжүүлэхэд бэрхшээл учирч болох юм.

Санал асуулга

Орхон аймагт газар өмчлөлийг цахим хэлбэрээр явуулахыг дэмжиж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР