БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХ

ОРХОН АЙМАГ ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР

 

1974 онд Эрдэнэт хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргаа байгуулагдсанаас эхлээд 1994 онд Орхон аймаг байгуулагдах хүртэлх хугацаанд газрын харилцааны асуудал эрхэлсэн бие даасан  алба, хэлтэс, тасаг байгаагүй бөгөөд

1996 онд Орхон аймгийн ЗДТГ-ын бүрэлдэхүүнд Байгаль орчин, газрын харилцааны алба байгуулагдаж, газрын харилцааны асуудал эрхэлсэн харьцангуй бие даасан бүтэц бий болсон байна.

1997 он

Байгаль орчин, газрын харилцааны алба нь 1998 оны 11 дугаар сарын 01 хүртэл ажилласан бөгөөд тус албаны даргаар Х.Машбат, газрын харилцааны асуудал эрхэлсэн ажилтнуудаар Б.Цэнд-Аюуш, Х.Энхжаргал, Г.Булгамаа нар ажиллаж байв.

            - Аймгийн газрын нэгдмэл сангийн  тооллогыг  мэргэжлийн байгууллагаар хийлгэв.

            - Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу  хотын эдэлбэр  газрын төлбөр үнэлгээний бүс, бүсчлэл,  хувь хэмжээг  аймгийн ИТХ- аар хэлэлцүүлэн батлуулав.

            - Аймгийн бэлчээрийн даацын судалгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэв.

 

 

                                           

  1998 -1999 он

             Газрын тухай хууль  болон  Засгийн Газрын 143-р тогтоолын дагуу аймгийн Газрын харилцааны алба нь 1998 оны 11-р сард  Байгаль орчин, газрын харилцааны албаны бүтцээс гарч бие даан байгуулагдаж, 2000 он хүртэл ажилласан байна.

Тухайн үеийн Газрын харилцааны албаны даргаар Ч.Доржпалам, мэргэжилтнээр Г.Булгамаа, Б.Алтанхуяг, Б.Цэнд-Аюуш нар ажиллаж байжээ.

 

- Хотын орон сууцны хорооллуудын  1:2000 масштабтай байр зүйн  зургийг хийлгэв.

- Засгийн Газрын 100-р тогтоолын дагуу газар эзэмшиж, ашиглаж буй иргэд, ААНБ- ын тооллогыг хийж  гэрчилгээжүүлэв.

-  "Байгаль хамгаалах сан"-г байгуулж, ажиллах журмыг боловсруулан аймгийн ИТХ-аар  батлуулав.

- Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээс газрын төлбөр авах ажлыг зохион байгуулж, төлбөрийг тооцон  ИТХ -д санал оруулав.

- Аймгийн нутаг дэвсгэрийн баруун хойд, хойд хэсгийн хил хязгаарыг   мэргэжлийн байгууллагаар нарийвчлан тогтоолгох саналыг дээд газартаа хүргүүлэв.

-  "Газар эзэмшүүлэх, ашиглуулах журам "-ыг аймгийн ИТХ - аар батлуулан хэрэгжүүлэв.

- Эрдэнэт хотын эдэлбэр газрын хил хязгаарыг аймгийн ИТХ -аар хэлэлцүүлэн батлуулав.

 2000-2002 он

2000 онд Газрын харилцааны алба татан буугдсанаар газрын харилцааны бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Булгамаа нь аймгийн ЗДТГ-ын Үйлдвэрлэл, худалдаа, ХАА, Байгаль орчны бодлогын хэлтсийн бүрэлдэхүүнд ажиллах болсон бөгөөд газрын хяналтын болон газар зохион байгуулалтын асуудлыг Байгаль орчны албаны мэдэлд шилжүүлж, газар зохион байгуулагч, газрын хяналтын улсын байцаагчаар Б.Алтанхуяг, газрын техникчээр М.Азбат нар ажиллаж байв.

-  Монгол -Оросын хамтарсан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээс газрын төлбөр авч  эхлэв.

- ХАА-н газрын газрын төлөв байдал чанарын хянан баталгааны ажлыг  Дарханы хөрс агро химийн  төв лабораториар  хийж гүйцэтгүүлэв.

- Гэр хороололын багуудын  1:2000 масштабтай байр зүйн зургийг  хийлгэв.

-Газар олгох комиссыг  байгуулж, аймгийн  ИТХ - ын тэргүүлэгчдийн хурлаар батлуулав.

-Аймгийн хэмжээнд ашиглаж буй тариалангийн газрын тооллогыг хийв. Энэхүү ажлын дүнд 5300 га  эргэлтийн талбайг тоолсон.

-  Эрдэнэт хотын 2020 он хүртлэх ерөнхий төлөвлөгөөг батлуулсан анхны аймаг болов.

                                     2003 -2006 он

УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн газрын шинэтгэлийн бодлогын хүрээнд Газрын тухай багц хуулиуд батлагдаж, аймгуудад газрын алба, сумдад газрын даамал бүхий удирдлагын босоо тогтолцоотой мэргэжлийн байгууллага бий болсон юм.

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2003 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 56 дугаар тушаалаар Орхон аймгийн газрын албаны даргаар Лундаа овогтой Баяндалайг томилсоноор аймгийн Газрын алба байгуулагдсан байна.

Тус албанд  газрын харилцааны асуудал хариуцсан мэргэжилтнээр Г.Булгамаа, Б. Алтанхуяг, улсын бүртгэгч, туслах бүртгэгчээр Б.Нарангэрэл, Л.Соёлмаа нар ажиллаж байв. 

2003 онд газар өмчлөл, газрын улсын бүртгэл хариуцсан мэргэжилтнээр Д.Цолмон, газар зохион байгуулагчаар Г.Батгэрэл, улсын бүртгэгчээр О.Сарангэрэл нар шинээр томилогдон ажиллаж эхэлсэн юм.

- Аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулж хүлээн авав.

-  Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх хуулийг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд  гэр, хашааны газар эзэмшиж буй  иргэдийн тооллогыг хийв

- Аймгийн ИТХ - аар иргэдэд өмчлүүлэх газрын тухай асуудлыг хэлэлцүүлж, газар өмчлөлийн талаар 2003-2005 онд хэрэгжүүлэх бодлогыг батлуулав.

- Иргэдэд өмчлүүлэх газрын үнэ, үнэлгээний бүсчлэл, хувь хэмжээг тогтоон ИТХ - аар батлуулав.

-2004 онд газар эзэмшүүлэх дуудлага худалдааг анх удаа зохион байгуулав.

-2005 оны тайлант жилийн ажлын үр дүнгээр улсад 1-р байр эзлэж, оны шилдэг "Газрын алба"-аар өргөмжлөгдсөн.

 

2006-2008 он

Монгол Улсын Их Хурлын 2006 оны    тогтоол, Засгийн газрын   тогтоолоор аймгийн Газрын албанаас Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн асуудлыг 2006 оны 10-р сарын 01-нээс салгаж  Газрын  албыг шинэчлэн байгуулсан.

Аймгийн Газрын алба нь албаны дарга, газрын харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн 6, нягтлан бодогч, нярав бичиг хэрэг, жолооч, үйлчлэгч бүгд 11 орон тоотойгоор ажиллаж байв.

-Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллагын тооллогыг хийв.

- Газрын төлбөрийн бүсчлэл, хувь хэмжээг шинэчлэн тогтоож ИТХ - аар батлуулав.

- Ашигт малтмалын лиценз бүхий газруудад үзлэг шалгалт хийж бүртгэв.       -Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй "Газрын бүртгэл ба кадастрын  зураглал "  ажлыг бүрэн хүлээн авлаа. Аймгийн хэмжээнд газар эзэмшиж, ашиглаж буй 16000 нэгж талбарын зураглал, 12474 нэгж талбарын хувийн хэргийг  хүлээн авч газрын мэдээллийн санг бүрэн ашиглах болов.

  •    Аймгийн нутаг дэвсгэрийн   агаарын зураглалыг иж бүрэн хүлээн авав.

- Худалдаа үйлчилгээний зориулалттаар газрыг өмчлүүлэх дуудлага худалдааг анх удаа зохион байгуулав.

- Агентлагийн хэмжээнд 2007 онд үйл ажиллагааны төлөвлөгөө үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж жилийн эцсийн үнэлгээгээр 3-р байр эзлэв.

 

2009 оноос хойш

 Газрын Алба нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 06-р сарын 24-ны 163-р тушаалаар аймгийн Барилга захиалагчийн албатай нийлж Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар  байгуулагдан даргаар нь Ц.Цанашир томилогдон , 22 орон тоотойгоор  өргөн хүрээг хамран ажиллах болсон.

- Аймгийн газрын мэдээллийн санг бүрэн хэмжээгээр  ашиглаж эхлэв.

- Орон сууцны хороололуудын болон гэр хороолын багуудын  хот байгуулалтын  хэсэгчилсэн төлөвлөгөөг аймгийн ИТХ - аар хэлэлцүүлэн хүлээж авлаа.

-Түүх соёлын дурсгалт газруудыг  тоолж бүртгэн, хамгаалалтын бүс тогтоов.

- Эрдэнэт хотын гудамж талбай, барилгуудыг хаягжуулж, нэрэмжит болгох ажлыг зохион байгуулав.

- Орхон, Булган аймгийн иргэдэд газар өмчлүүлэх зорилгоор дундын суурьшлын бүс үүсгэх төлөвлөлтийн зураг, холбогдох тооцоог хийв.

-  Аймгийн хилийн цэсийн маргаантай асуудлыг   шийдвэрлүүлэв.

- Хот байгуулалтын мэдээллийн сантай болов.

- Монголын Мянганы Сорилтын сангийн   хөрөнгийн эрхийн төсөл хэрэгжив. Сансрын хиймэл дагуулын мэдээллийг ашиглан газрын       байршил, солбицлыг тогтоогч CORS- ын станцыг  суурилуулав.

- Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тодотгол хийлгэв.

- Агентлагийн хэмжээнд 2010 онд үйл ажиллагааны төлөвлөгөө, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж жилийн эцсийн үнэлгээгээр 2-р байр эзлэв.

- Аймгийн нутаг дэвсгэрт байрлаж буй геодезийн сүлжээний цэг, тэмдэгтийн тооллогыг зохион байгуулав.

- Хот тосгон  бусад суурин газрын 1:1000 масштабтай байр зүйн дэвсгэр зураглалыг бүрэн хийж гүйцэтгүүлэв.

- Эрдэнэт хотын газар дээрхи болон доорхи инженерийн барилга байгууламжийн зураглалыг хийлгэв.

- Тусгай хэрэгцээний газруудын тооллого хийж бүртгэв.

- Барилгын материалын сорил шинжилгээний лаборатори байгуулав.

 

 

 

 ГХБХБГазар нь  газрын харилцааны болон барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн чиглэлээр төрөөс баримталж байгаа бодлого, зорилт, хөтөлбөр, тогтоол, шийдвэрүүдийг орон нутагтаа хэрэгжүүлэх, сурталчлах, энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлэх, холбогдох дээд газар, албан тушаалтныг мэдээ, судалгаагаар хангах, сумдын газрын даамлуудад мэргэжил аргазүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагаанд нь дүн шинжилгээ хийж хяналт тавих үүрэгтэйгээр Газрын харилцааны хэлтэс, Барилга, хот байгуулалтын хэлтэс гэсэн үндсэн 2 нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.  2014- 2016 онд газрын даргаар М.Манлайбаатар   ажилласан.

 

 

Аймгийн засаг даргын 2016 оны 09- дүгээр сарын 12- ны өдрийн захирамжаар Д. Цолмон газрын даргаар томилогдон ажиллаж байна.

Одоо Газар зохион байгуулалт, Барилга хот байгууулалт гэсэн нэгжтэйгээр 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 

Санал асуулга

Орхон аймагт газар өмчлөлийг цахим хэлбэрээр явуулахыг дэмжиж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР