Газрын төлбөр

Газрын төлбөр

        Газар эзэмшиж ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэг байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагүу газрын төлбөр төлнө. /Газрын тухай хуулийн 7 дугаар зүйл/

 

Газрын төлбөрийг хэн төлөх вэ?

        Газрын тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу гэрээ байгуулан газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн харьяалалгүй хүн газрын төлбөр төлөбч байна. /Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл/

 

Газрын төлбөрийг хэзээ төлөх вэ?

        Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь заалт, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ 2.2, 2.3-т заасны дагуу газрын төлбөрөө дараах хугацаанаас өмнө төлж барагдуулах үүрэгтэй:

1-р улирал: 1-р сарын 25-ны дотор

2-р улирал: 4-р сарын 25-ны дотор

3-р улирал: 7-р сарын 25-ны дотор

4-р улирал: 10-р сарын 25-ны дотор

 

Газрын төлбөр төлөөгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлага

        Газар эзэмшиг, ашиглагч иргэн хуулийн этгээд газрын төлбөрөө гэрээний дагуу хугацаандаа төлөөгүй тохиолдолд:

    1. Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйл, иргэн, хуулийн этгээд газар эзэмшиж, ашиглах гэрээний 4.6-д заасны дагуу алданги тооцох.

    2. Монгол улсын Газрын тухай хуулийн 40.1.5-д заасны дагуу газар эзэмших, ашиглах гэрчилгээг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна.

Санал асуулга

Орхон аймагт газар өмчлөлийг цахим хэлбэрээр явуулахыг дэмжиж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР